Энэ сэдэв Орос Улс-НАТО-гийн зөвлөл шиг нийт европ хуний хувьд нэн чухал юм гэж Оросын Гадаад Хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ. Гэвч АНУ Москвагийн энэ санаачлагыг шууд зөвшөөрөхөд одоогоор бэлэн биш байгаа нь байдлаас илэрхий гэж манай тоймч үзэж байна.
- 4-р сард Орос Улс-НАТО-гийн зөвлөлийн хуралдаанаар энэ зөвлөлдөөнийг эхлүүлэхээр Москвад найдаж байна. Цагаан ордоны дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Гордон Жондроугаас Москвагийн энэ саналыг тайлбарлахыг хүсэхэд тэр шууд хариулт өгсөнгүй. АНУ ПДХ асуудлаар умард Атлантын эвсэл болон Орос Улс-НАТО-гийн зөвлөлд байнга зөвлөлддөг гэж л тэр ярив. Москватай ярих үед энэ сэдвийг хоёр орны удирдагчдын хувийн ярианд төдийгүй, БХ сайд нар, НАТО-гийн дэргэдэх талуудын төлөөлөгчдийн түвшинд хөнддөгийг тэр бас сануулав.
Харин тийм тохиолдолд олон талын өргөтгөсөн зөвлөлдөөнийг албан ёсны шинжтэй болгож яагаад болохгүй байна вэ? гэсэн асуултад «өөр бас ямар зөвлөлдөөн хэрэгтэйг ойлгохгүй байна» гэж Цагаан ордоны төлөөлөгч хариуллаа. «Смокинги өмсөх хэрэгтэй юм бол уу?» гэж тэр егөөдөн, энэ асуудлаар үүнээс өөр юм ярих эрхгүйгээ ойлгуулав.
Европт америкийн ПДХ систем байрлуулах тухай асуудал шийдэхэд НАТО-гийн байгууллагуудыг оролцуулахыг хүсч байгаагаа Вашингтон урьд нь ч илэрхийлж байгаагүй. Пентагоны төлөөлөгч үүнийг зүгээр л цэргийн маягаар тайлбарлаж, НАТО «зөвших зарчмаар ажилладаг», харин «алива байгууллагад санал нийлэх нь тун ярвигтай хэрэг» гэлээ. АНУ европын холбоотнуудынхаа санаа бодлыг хайхрахгүй байхыг оролдож байгаа нь илт, үүнд гайхах юмгүй гэж шинжээч Павел Золотарёв үзэж байна.
- Энэ хандлагыг бур 200 жилийн өмнө тодорхойлсон. Олон улсын эрх АНУ-ын эрх ашигт харшлаагүй цагт түүнийг АНУ-д хүндэтгэдэг. Энэ тохиолдолд ийм мэдэгдэл учир утгад таарахгүй байгаа учир хүлээж авч болохгүй юм. Европын ПДХ асуудлыг НАТО-тай Орос Улс хамтран хэлэлцэхэд энэ чиглэлээр урагшилж байв. Одоо эдгээр зүйлийг харгалзахгүй байж, европчуудын санаа бодлыг няцаах нь буруу, америкчууд ингэж чадахгүй гэж Павел Золотарёв үзэж байна.
- Европын парламент энэ асуудлыг ЕХ-ны дотор ч, Орос Улсын оролцоотойгоор хэлэлцэхийн төлөө байгаагаа өчигдер илэрхийлэв. ПДХ систем байгуулах АНУ-ын төлөвлөгөө Орос Улс-Европын харилцааг үндсээр нь муутгаж мэдэхийг парламентын гишүүд зөвшөөрөв.

Орчуулаг ч П. Шагдар