Газар зүйн хосгүй байдал ньт Орос Улсыг Европ, Азийг холбох шижим болгож буй. Иймээс евразийн тив дамнасан автомашины болон төмөр замын шугам ОХУ-ыг дамжиж байна. Москва-Владивостокийн нэг тийм замд Чита-Хабаровскийн төгсгөлийн хэсгийг тавьж дуусч байна.
- Чита-Хабаровскийн улсын автомашины зам нь «Транссиб» гэсэн тив дамнасан замын чухал хэсэг юм. Энэ зам нийтдээ бараг 8500 км урт юм. Энэ зам Белорусьтай залгаа хилээс Москваг дайран Владивосток хүрэх бөгөөд Европын орнуудыг зуун Азитай холбоно. Энэ замын одоогоор дуусгаагүй байгаа ганц хэсэг Чита-Хабаровскийн зам 2000 гаруй км урт юм. Асфальт бетон хучилттай энэ зам 2009 он гэхэд ашиглалтад орно.
- Олон улсын тээврийн замын өөр төслийг шинэ хэмээн жишсэн байдлаар хэлж болно. Урьд байсан Москва-Бэээжингийн замыг ашиглах хэрэгтэй. Одоо энэ замыг сэргээх төлөвийг хэлэлцэж байна. Оросын Тээврийн дэд сайд Евгений Москвичев ярихдаа:
- Бид Хятад-Казах-Казань-СПб-Финланд гэсэн олон улсын тээврийн шинэ зам нээхийг зорьж байгаа. 3-р сард Казахтай, дараа нь 4-р сард Хятадтай хэлэлцээ хийнэ. Хятадаас Финланд руу, тэндээс буцаад, мөн Финландаас Оросын нийслэл, цааш нь Урал руу энэ замаар ачаа тээвэрлэхийг хичээнэ.
- Орос Улсын хувьд «умард-өмнөд» гэсэн хил дамнасан тээврийн замын төсөлд оролцох нь урьтал болгох зүйл. Тэр нь хойд Европ, Скандинав, Орос Улсыг дундат Азитай холбон, Энэтхэгийн хойгт хүрэх тээврийн харилцааг хангах юм. Автомашины зам нь их Европын тээврийн замын хэсэг болно. Энэ нь автомашины төлбөртэй зам байх бөгөөд гадаадын компаниудыг оролцуулан концессийн нөхцлөөр тавих юм.

Орчуулагч П. Шагдар