Иргэний үйлчилгээ өргөжүүлэх, «сансрын зуг чиг олох» дэлхийн зах зээлд оросын навигацийн бүтээлийн өрсөлдөх чадварыг хүчтэй болгохыг гойд анхаарна.
- Улсын, түүний дотор цэргийн хэрэгцээ төдийгүй, олон нийтийн хэрэглэгчид зориулан хиймэл дагуулын ГЛОНАСС систем ашиглах төслийг 2007 оны гуравдугаар сарын эцэс гэхэд боловсруулах ёстой. Ахуйн хэрэгцээний навигацийн хямд төсөр, ур бүтээлтэй системийн эрэлт бүх орон, түүний дотор Орос Улсад ч эрчимтэй нэмэгдэж байна. Эх орны дэлгүүрүүдийн лангуунд авто машины эздэд зориулсан гадаад хийцийн, нилээд үнэтэй навигацийн систем хэдийн тавьжээ. Оросын эдийн засгийн төрөл бүрийн салбарт ГЛОНАСС-ын тусыг хэрэглэж болно гэж Оросын засгийн газрын ерөнхий сайдын 1-р орлогч Сергей Иванов ярьж байна.
- ГЛОНАСС-ыг худалдааны шинжтэй болгож, амьдралын аюулгүй байдал хангах, газрын кадастр зохиох, үл хөдлөх хөрөнгө, тухайлбал нийтийн тээвэрт үзүүлдэг тээврийн бүх үйлчилгээг бүртгэх хүрээнд энэ системийн боломжийг олон нийтийн хэрэглэгчид хургэх нь чухал зорилт юм.
- ГЛОНАСС систем нь хиймэл дагуулууд, мөн сансраас дохио хүлээж авдаг газрын хүлээн авагчдын эскадр гэсэн хоёр зүйлээс бүрдэнэ. Чухамхуу хүлээн авагчтай холбоотой энэ төслийн бизнес хэсгийг арилжааны пүүсүүдийн хөрөнгөөр амжилттай санхүүжүүлж болно. Иргэний бус зориулалттай хиймэл дагуулын навигацийн системийг улсын хөрөнгөөр гүйцээн байгуулах хэрэгтэй. Өнөөдөр энэ системийн тойрог замын булгийн бүрэлдүүнд сансрын 19 аппарат байгаа юм. Тэдгээрээс 11-ийг нь хэдийн ашиглаж, гурвыг ашиглалтад оруулж, тавыг гүйцээн боловсруулж байна. Тойрог замд 2009 онд сансрын 24 аппарат гарсан цагт оросын систем бүрэн ажиллана. Улсын зорилтот хөтөлбөрийн хүрээнд бүх ажлыг хийж байна.
- ГЛОНАСС-ын ажлын санхүүжүүлэлт энэ жил бараг хоёр дахин огцом нэмэгдэнэ, үүний дунд дэлхийн гадаргын 80 хувьд сансраас зуг чиг олдог болно. Энэ нь энэ төрлийн үйлчилгээгээр оросын төдийгүй, гадаадын хэрэглэгчдийг хангана гэсэн уг. ГЛОНАСС-ын системийг худалдааны шугамаар хэдийн ашиглаж эхэлж, Энэтхэг Улстай хэлэлцээр байгуулаад байна.

Орчуулагч П. Шагдар