Тэдгээрийн дотор оросын эрдэмтэд Хойд мөсөн далайн ёроолд ажиллах явдал байх бөгөөд энэ нь Арктик, Антарктидыг судалсан түүхэнд анхных болох юм.
- Хойд туйлын газрын гадаргыг өнөө болтол хэн ч хараагүй, зөвхөн мөсөн дээр буудаг байсан гэж нэрт туйл судлагч, Төрийн думын орлогч дарга Артур Чилигаров ярьж байна.
- Бид оросын гүн усны «Мир» аппаратын тусламжтайгаар мөсөн далайн ёроол дахь туйлын цэг руу 4 км 900 метрийн гүнд буух хосгүй туршилт хийх юм. Би энэ батискафаар өөрөө буухаар төлөвлөж байна.
- Оросын туйл судлагчид нөгөө туршилтад 20 жилийн турш бэлтгэжээ. Өмнөд туйлын мөсөн хуяг дор лав 18 мянган км талбайтай мөсөн дорхи том нуур байгааг оросын эрдэмтэд нээжээ. Энэ нуур хэмжээгээрээ Ладога нууртай жишим, Оросын туйлын Восток станцын ойролцоо байгаа учир Восток нуур гэж нэрлэжэ. Нуурын мөсөнд олон км цооног өрөмдөж, мөсний дээжийг шинжлэх болжээ. Арктик, Антарктидын Санкт-Петербургийн хүрээлэнгийн захирал Иван Фролов ярихдаа:
- Мөсийг 3,5 мянган метрийн гүн өрөмдөж, нууранд хүрч, усны дээжийг СПб-гийн уул уурхайн хүрээлэнгийн боловсруулсан экологийн цэвэр аргаар авах юм. Энэ ус олон зуун сая жилийн өмнө Антарктид бий болох үед байгалийн жамаар хадгалагджээ. Эрдэмтэд хосгүй мэдээ олж авна. Бид уур амьсгалыг ойлгох талаар ахиц гаргасан нь түүний өөрчлөлтийг илуу нарийн таамаглах боломж олгох юм.
- 3-р сарын 1-нд эхэлсэн Олон улсын туйлын жилийн явцад 60 орны 50 мянга гаруй эрдэмтэн эрдэм шинжилгээний 200 гаруй туршилт хийхээр болсныг Дэлхийн ус цаг уурын байгууллагын ерөнхийлөгч, Оросын ус цаг уурын улсын хорооны удирдагч Александр Бедрицкий ярив. Тэдгээр туршилтын тэн хагаст орос нь эрдэмтэд оролцох юм.

Орчуулагч П. Шагдар