Эдгээр нь хандивын Интернет-акци, боловсролын сайт, төрөл бүрийн уралдаан юм. Нийгмийн Интернет-нөөцөөс ямар нь хамгийн их амжилттай байж, Рунетийн энэ чиглэлийн хөгжлийн төлөв ямар байна вэ?
- Интернет нь бодит амьдралд сайн үйлс бүтээхэд тусалж буй. Сайн дурынхан өөрсдийн хөрөнгөөр хандивын сайт нээж, ядуу хүмүүст дорвитой тусалж, мөнгө цуглуулж байна. Жишээ нь, Рунетэд хүмүүсийн сайн мэдэх «Мурзик.ру» сайт бий. 130 сайн дурынхан бараг 5 мянган өнчин хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, ядуу айлын өвчтэй хүүхдүүдэд сайн дураар тусалж байна.
- Нийт улсын «Известия» сонины цахим хувилбарын ерөнхий эрхлэгч Александр Леонтьев ОУ-д интернет нь сүүлийн үеийн нийгмийн хамгийн халамжтай бүтээлийн нэг болсон гэж итгэж буй.
- Ер нь Интернет нь нийт хүн төрөлхтний хувьд нийгмийн хувьд чухал төсөл юм. Учир нь мэдээллийн өөр ямар ч суваг Интернет шиг тодорхой ашиглагчид хандаагүй. Сүүлийн жилүүдийн хандлагыг харвал хандивын ажиллагаа Рунетийнх шиг хаана ч тийм идэвхтэй өрнөөгүй. Шинэ технологи өөрийгөө хөгжүүлэхэд ашиглаж буй нийгмийг баримжаалсан төсөл улам олширч байна.
- Энэ нь олон улсын үндэсний боловсролын «Летописи ру» Интернет төсөл юм, энэ төслийн хуудаснаа хүссэн ямар ч хүн өөрийн төрсөн нутгийн тухай өгүүлж болно. Ямар ч өгүүллийг өөрчлөх буюу нэмэлт оруулах төдийгүй, шинээр бий болгож болох «Викпедия» цахим нэвтэрхий толийг ч интернетэд их амжилттай хэрэглэж буй. Интернетийн номын сан, тухайлбал Мошковын цахим номын сан нь Рунетэд хамгийн их үздэг сайтын нэг юм.
- Ийм сүлжээг хэрэглэгчдийн сонирхол жилээс жилд нэмэгдэнэ гэж мэрэгжилтнүүд үзэж буй. Интернет-зар сурталчилгааны зах зээл өргөжих нь ч тэдгээрийг дэлгэрүүлэхэд тус болно. Зар сурталчилгаа өгөгчдийн сайтад байрлуулсан арилжааны мэдээллийг хүмүүс улам их үзэх боллоо. Цахим төлбөртэй системийн хөгжил бас хандивын ажилд тус болно. Интернетийн мөнгөөр тооцоо түргэн, нээлттэй хялбар хийж болохыг оросууд үнэллээ. Түүний дээр өөрийнх нь хандив үнэхээр сайн үйлсэд зориулагдаж байгааг Интернетээр харах боломжтой юм.

Орчуулагч П. Шагдар