Foto: http://russian.people.com.cnШХАБ-ын банк дундын нэгдлийг зунаас өмнө байгуулж дуусна. Зун гэхэд тус байгууллагын гишүүн Орос, Хятад, Казах, Узбек, Тажик, Киргизийн хамтарсан чармайлтаар хэдэн төсөл, түүний дотор Каспийн тэнгисээс Номхон далай хүртэлх автомашины зам тавих ажлыг санхүүжүүлж эхлэх юм.
- Энэ нь хөтлөх төслийн нэг. ШХАБ-ын шинжээчид нийтдээ хамтын ажиллагааны 100 гаруй хөтөлбөр төлөвлөж, өнөөдөр зардлаа нөхөх болон ач холбогдлын хувьд хамгийн зохистойг нь хайж байна. Ямар ч гэсэн ихээхэн хөрөнгө оруулах тухай ярьж байна. Бур олон тэрбум долларын тухай ярьж байна. Хөрөнгө оруулалтын төслүүд ШХАБ-ын орнуудыг Азийн нэгдмэл зах зээлд ойртуулж, өрсөлдөх чадварыг нь бэхжүүлж байна.
Гэхдээ аль төслийг нь урьтал болгох вэ? гэдэг талаар одоо болтол маргасаар байгааг улс төр судлаач Аждар Куртов тэмдэглэв.
- Энд нэгдмэл байр суурь алга байна. Тээврийн дэд бүтэцтэй холбоотой төслийн тухайд л зохицож болох нь байдлаас илт. Одоо бух улсыг нэгтгэж, өрнөд Европ руу, зуун тийш Номхон далай руу тээж байгаа ачааг чөлөөтэй тээвэрлэхэд тохь тухтай нөхцөл бий болгосон тээврийн замын хувилбар боловсруулж байна. ШХАБ-ын банк дундын нэгдлийг юуны өмнө энэ төслийн үүднээс байгуулжээ.
- ШХАБ-ын орнууд Хятадын хөдөлмөрийн нөөцөөс Орос Улс, төв Азийн орнууд дахь нефть, хий, металл, газрын ховор элементийн дэлхийн нөөц хүртэл асар их нөөцтэй юм. Оюуны их чадавхитай, мөн ХАА-н бүтээгдэхүүнийг борлуулах асар их зах зээлтэй учир ХАА-н ашиг ихтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж ч байна. Янз бүрийн хөгжил, шашинтай орнууд нийтлэг эрх ашгийн үүднээс ажиллаж болохын жишээг ШХАБ харуулж байна. Тэдгээрийн хөгжлийн түвшин өөр өөр байгаа нь мэдээж. Гэхдээ хөрөнгө их оруулдаг төслийн тусламжтайгаар энэ түвшинг аажмаар жигдрүүлэх юм. Энэ нь бүс нутгийн эдийн засгийг дэлхийн түвшинд хүртэл хөгжүүлэх боломж олгоно.

Орчуулагч П. Шагдар