Foto: http://www.membrana.ruӨнөөдөр уур амьсгал өөрчлөгдөж байгаа нь хүний ажиллагааны ур дагавар гэсэн санаа бодол ихэд тархжээ. Үйлдвэрийн газрууд, тээврийн ажиллагаа агаар мандалд нүүрс хүчил ихсэхэд хүргэж, хүлэмжийн халуун гэгчийг үүсгэж, үүний улмаас дэлхийн хэм нэмэгдэж байна гэж олон эрдэмтэн үзэж байна. Гэхдээ энэ үзэл бодлыг эсэргүүцэгчид нилээд бий.
- Уур амьсгал өөрчлөгдөхөд хүн техникийн талаар нөлөөлж байгаа тухай таамгийг Оросын ШУА-ийн Пулковын одон орныг судлах оргилын сансрын судалгааны лабораторийн ажилтан Хабибулло Абдусаматов зөвшөөрөхгүй байна. Энэ үзэгдлийн гол шалтгаан нь 1990-ээд онд дээд хэмжээнд хүрсэн нарны идэвхжлийн эрч хүчний өөрчлелт гэж тэр үзэж байна. Одоо нарны идэвх буурсан ч дэлхийн дулаарал аяндаа үргэлжилсээр байна гэж эрдэмтэн ярьж буй. Энэ нь халаасны дараа хэсэг хугацаагаар бүлээн хэвээр байдаг «халсан хайруулын таваг» шиг юм. Тэр дулаан дахиад 6-8 жил үргэлжилж, дараа нь алгуур хөрнө гэж Абдусаматов үзэж байна. Түүний дээд хэмжээ 2050-2060 онд тохионо. Энэ үйл явцад хүн нөлөөлөхгүй гэсэн өөрийн онолыг тэр нотлон дараах зүйлийг иш татжээ. Одоогоор хүн байгаа нь илрээгүй байгаа Ангариг гаригт бас дулаарал зэрэгцэн явагдаж байна. Ингэхээр хэргийн учир амьтаны ажиллагаанд биш, харин нарны цацрагийн идэвх нэмэгдэж, эдгээр гаригт удаан хугацаагаар нөлөөлсөнд оршиж байна гэсэн үг.
- Гэхдээ бүх зуйл Нарнаас хамаарахгүй гэж Оросын ШУА-ийн сансрын судалгааны хүрээлэнгийн физик-математикийн ухааны доктор Анатолий Петрукович үзэж байна. Дэлхийн уур амьсгалд гадаад далай хамгийн их нөлөөлдөг гэж тэр нотолж буй.
- Дэлхий дэх дулааны эргэлт далайн гүний урсгалтай холбоотой. Ер нь цаг агаарыг далай ихээхэн тодорхойлодог, учир нь далай нь нарны дулааны хураагуур юм. Үүний сацуу далай нь нүүрс хүчлийн хий СО-2-ийг ихээр шингээгч. Зарим нөхцөлд энэ нь нүүрс хүчлийг их юмуу бага хэмжээгээр шингээж болно. Дулаан нэмэгдэх нь СО-2-ын тооноос болохгүй. Нүүрс хүчлийн хийний тоо нэмэгддэг нь температурын нийт дээшлэлт энэ хийг мөнх цэвдэг болон далайгаас гаргадагт оршино.
- Дэлхий нь нар гэрэлтүүлж байдгаас л амьдарч байдаг дэлхийн сансрын эко систем төдий зүйл биш ээ. Түүний уур амьсгалд нарны үзүүлдэг нөлөөтэй жишим янз бүрийн шалтгаан асар их бий.
- Жишээ нь, бусад гаригийн нөлөөнөөс болж дэлхийн тойрог зам өөрчлөгдөнө. Эсвэл олон зуун мянган жилийн турш нарны нөлөөгөөр дэлхийн соронзон талбай өөрчлөгдөнө. Тогтвортой байдаг дэлхийн эргэх тэнхлэг биш, харин дэлхийн соронзон тэнхлэгийн тухай энд ярьж буй. Энэ бүхэн хүний ажиллагаатай огт холбоогүй.
- Гэхдээ хүний хүчин зүйдлийг харгалзахгүй байж болохгүй гэж Оросын ШУА-ийн газрын соронзон, ион мандал, радио долгионы тархалтын хүрээлэнгийн профессор Владимир Абритко ярьж буй. Нарны идэвх зөвхөн нэмэгдэх нь дэлхийн дулааралтад буруутай гэж нотлох нь бас буруу.
- 20-р зууны турш ажиглагдсан нарны идэвхжил аажмаар нэмэгдсэн нь бас нийтийн дулааралд ямар нэг нэмэр оруулсан гэж ярих нь дээр. Гэхдээ уур амьсгалд нарны идэвхжлийн нөлөөлөх механизм тийм ч тодорхой бус байна. Дулаарлын багцаалбал 50 хувь хүний ажиллагаанаас, 50 хувь нь нарны идэвхжлээс болж байна гэж зарим хүн үздэг.
- Дэлдхийн уур амьсгалын өөрчлөлтийн шалтгааныг эрж хайхдаа ямарваа хүчин зүйлийг тоохгүй байж болохгүй гэж олон эрдэмтэн үзэж байна. Тэд бүгд нөлөөлнө, тэгэхдээ өөр өөрийнхөөрөө нөлөөлнө. Хүн төрөлхтний хувьд энэ үзэгдлийг эсэргүүцэх нийтийн хүсэл байгаа учир юуны өмнө тийнхүү эсэргүүцэх аргыг эрэх хэрэгтэй. Тухайлбал, дэлхийн хэмжээнд эрчим хүчний нэгдмэл бодлого явуулснаар үүнийг гүйцэтгэж болно. Дашрамд дурдахад, энэ нь агаар мандалд аж үйлдвэрийн хорт хаягдал гаргахад хязгаарлалт тавьсан Киотийн протоколын хүчин төгөлдөр байх хугацаа 2012 онд дууссаны дараа бур ч чухал болох юм.

Орчуулагч П. Шагдар