Foto: http://www2.sscc.ruОйнуудад зориулж гаргасан «Эдийн засаг, нийгмийн хүрээний инноваци» гэсэн нэртэй олон улсын үзэсгэлэн сибирийн эрдэмтдийн ололтыг тод харуулав. Манай сурвалжлагч Николай Видонов ярихдаа:
- Техникийн их сургуульд хэрэгжүүлж буй инновацийн том төслийн нэг нь алт олборлох үйлдвэрүүдийн төсөл бөгөөд энэ нь жил бүр 15-16 тонн үнэт металл олборлодог Эрхүү мужийн хувьд маш чухал юм. Энэ асуудлаарх бүтээлийн хэмжээ 100 сая гаруй рубль болжээ. Их сургуулийн эрдэмтдийн өөр нэг ажил – төрөл бүрийн зориулалтат хоолой цэвэрлэх, сэргээх техникийн парк байгуулах нь тун хэрэгтэй байна. Энэ нь нефть, хийн шинэ том том хоолой тавьж буй Ангар хавийн нутгийн хувьд бас чухал юм. Нарны зай хураагуурт зориулсан шинэ материал ашиглах «Нарны цахиур» өвөрмөц төсөл ч үүнд багтана. Эрчим хүчний өөр эх үүсвэрийн гол зүйл болсон кварцитын ордыг Байгал хавийн нутаг болон Буриадад олоод байна. Эрхүү мужийн нутагт алмаз эрэх, илрүүлэх, олборлох шинэ технологи ч сонирхол татаж буй.
Угаарын хийгээр хордоход хэрэглэдэг ацизол эм ч томоохон бүтээл дотор багтана. Энэ нь аврагчид, гал сөнөөгчдийн сайн туслагч юм. Одоо энэ бүхнийг ашиглаж болно. Гэхдээ ойрын таван жилийн урьтал болгох чиглэлийг хэдийн тодорхойлоод байна. Эрхүү мужийн газрын дарга Виктор Рыков ярихдаа:
- Хамгийн чухал төсөл нь усан лизийн лигниний үндсэн дээр органик-эрдсийн бордоо үйлдвэрлэх технологи боловсруулах, Байгал нуурын омуль загасны агнуурын нөөцийг тодорхойлохын тулд тэр загасыг тоолох шинжлэх ухааны арга зүй боловсруулах явдал юм. ОУ-д, манай Эрхүү мужид анх удаа шинэ амьд үзэсгэлэн – Эрхүүгийн ШУ-ы төвийн Байгалийн музейн дендрапарк байгуулж, санхүүжүүлэв.
- Шинийг санаачлагч үйлдвэрүүд олширч байна. ХАА-н эрдэмтэд багагүй амжилт олов. Эрхүүгийн ХАА-н академи, Оросын ШУА-ийн физиологи, ургамлын биохимийн хүрээлэнд Сибирийн хатуу шируун нөхцөлд ургуулахаар зориуд бий болгосон шинэ төрлийн улаан буудай, төмс, арвай, улаан лооль гаргаж авчээ. Саалийн сүрэг сайжруулах, малын ашиг шимийг дээшлүүлэх, үржлийн аж ахуй бий болгох талаар их зүйл хийж байна. Энэ бүх шинэ чиглэлд инновацийн ажиллагааны шинэ газар их үүрэгтэй байна. Түүний удирдагч Виктор Рыков ярихдаа:
- Бид аль нэг чиглэлээр үзэсгэлэн байгуулж, зарим бүтээлийг санхүүжүүлж байна. ШУ-ыг дэмжихэд жил бүр бараг 25 сая рубль гаргаж байна. Эхнийх нь инновацийн бүтээл, хоёр дахь нь жил бүр эрдэм шинжилгээний ажлын уралдаан явуулдаг юм. Жишээ нь, энэ жил 54 сая рублийн бүтээл нэвтрүүлэх нь өнгөрсөн жилийнхээс хавьгүй их байна.
- Энэ нь Ангар хавийн нутгийн эдийн засгийг улам бэхжүүлж, сибирийнхний амьдралын чанарыг дээшлүүлэх боломж олгох шинэ шинэ нээлт, бүтээл гарна гэсэн үг юм.

Орчуулагч П. Шагдар