НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд байнгын таван гишүүн, Герман Улс гэсэн «зургаан» зуучийн тохиролцсон Ираны тухай тогтоолын төслийг идэвхтэй хэлэлцэж байна. Иран Улсад бодит байдалд тохирсон хариулт өгөх ёстой гэж Орос Улс үзэж буй. Уг тогтоолд дэндуу хатуу хориг арга хэмжээ орох ёсгүйг манай тоймч тэмдэглэв.
- Улсын 13 компанийн ажиллагаа, Ираны пуужин, цөмийн хөтөлбөртэй хобоотой 15 ажилтан тус улсаас гадагш явахыг хязгаарлах саналтай байна. Иранаас бүх төрлийн зэвсэг нийлүүлэх, гурав дахь орноос зэвсэг импортлохыг хориглох юм. Баримт бичигт бас лалын БНУ-д санхүүгийн тусламж, зээл олгохыг хориглохоор заажээ.
Иранд тийнхуу хатуу хандахыг Орос Улс эхнээсээ эсэргүүцсэн. Москва хэлэлцээ хийх үүд хаалгыг нээлтэй байлгах санал тавьж, Тегераныг боломжийн түншээ гэж үзэж буй. Тэр тусмаа дэндуу хатуу хориг арга хэмжээ таах аргагүй уршиг тарьж мэднэ. Ойрхи дорнодын талаарх оросын шинжээч Георгий Мирский ингэж үзэж байна.
- Ираны талаар хатуу байр суурь баримтлах нь түүнийг шахаж, ганцаардуулан, эх оронч, үндэсний дээрэнгүй үзэлийг дахин дэвэргэнэ гэдгийг Оросын дипломатууд ойлгож буй. Өрнөд төдийгүй, Орос Улсын эсрэг чиглэсэн санаа сэтгэл хүчтэй болно. Түүгээр ч барахгүй, тийм тохиолдолд Иран цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнээс гарч, МАГАТЭ-гаас бүх харилцаагаа таслахыг бид сайн ойлгож байна. Тэгээд бүх байцаагчийг хөөж, уран баяжуулах ажлыг хяналтгүй эрхэлнэ. Өөрөөр хэлбэл эсрэг үр дүн өгнө.
- Иймээс оросын төлөөлөгчид «зургаагийн бүлэг» хэлэлцэх явцад Ираны албаны хүмүүсийн гадаадад явахад тавьсан хязгаарлалтыг цуцалсан. Санхүүгийн хориг арга хэмжээг ч сулруулсан. Оросын Гадаад Хэргийн сайд Сергей Лавров Төрийн думд үг хэлэхдээ ийн мэдээлэв.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүд ч Москвагийн байр суурийг дэмжиж, тогтоолын төсөлд засвар оруулсан. Тэд «зургаагийн» хэлэлцээ хийх чармайлтыг идэвхжүүлж, баримт бичгийг сайжруулна гэж Оросын төлөөлөгч Виталий Чуркин ярив. Өмнөд Африк, Индонези Улс хатуу яриагаа орхиж, зэвсэгт тавих хоригийн тухай саналыг авах санал гаргав. Харин Катарын төлөөлөгч тогтоолыг зөөлрүүлэхийг шаардав, учир нь Аюулгүйн Зөвлөл бүс нутгийн тогтвортой байдлыг хариуцах бөгөөд тэнд болж байгаа явдлыг Ираны ойр орших өөрийнх нь оронд тоохгүй байж болохгүйг онцлон тэмдэглэв. Аюулгүйн Зөвлөлийн тийм байдал энэ засварыг дээд зэргээр харгалзан үзэж, ингэхдээ тогтоолын учир утгыг хадгалахад бэлэн оросын дипломатуудын хувьд зохистой юм.

Орчуулагч П. Шагдар