Түүгээр ч барахгүй, уулын рашаан амралт болох Сочи хотыг хөгжүүлэх улсын зорилтод хөтөлбөрт экологийн судалгаа хийхээр саяхан болсон Эдийн засгийн хөгжлийн яамны хуралдаанаас шийджээ. Тэгээд ч олимпийн ч бай, рашаан амралтын ч бай дэд бутцийн газрууд барих бүх газарт экологичид үнэлгээ өгнө.
- Сочи хотыг олимпийн наадмын нийслэл, дэлхийн хэмжээний рашаан сувилал болгох улсын зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх олон тэрбумын хөрөнгөөс 100 сая гаруйг нь байгал хамгаалахад хэдийн зориулжээ. Тухайлбал, мөсөн гулгуурын хэдэн ордон, зочид буудал, соёлын төв бухий олимпийн парк барих Имеретиний хөндийд уулын ойн нуур, мөнх ногоон модыг хамгаалах бүс байгуулна. Энд бас нутгийн шувууд аваачиж шувууны парк нээнэ. Энэ нутагт туйлын шаардлагатай зам тавих газар ч модыг маш бага хэмжээгээр огтолно.
Үндэсний байгалийн паркийн дэргэд олимпийн объектууд барих нь хэнд ч нууц биш ээ. Гэхдээ хамгаалалтад буй нутгийн дотор спортын нэг ч объект орохгүй гэж Байгалийн нөөцийн сайд Юрий Трутнев онцлон тэмдэглэв.
- Иймээс үндэсний паркийн тухайд сэтгэл түгших хэрэггүй, гэхдээ бид экологичдын үгийг анхааралтай сонсож, тэдэнтэй харилцаж, байгал хамгаалах зорилтыг тэдэнтэй хамтран шийдэхэд эргэлзэх явдалгүй.
- 2-р сарын эцсээр Сочи хотод очсон ОУОХ-ны комиссын зарим гишүүн Сочи хотын экологийн байдалд сэтгэл ханамжтай байв. Сочи хот сайхан сэтгэгдэл төрүүлсэн гэж тэдний нэг, засгийн газрын бус байгууллагын экологич Жеральд Фарел ярьжээ. Экологичид хотыг ихэд анхаарч байгаа бөгөөд асуудал байх ёсгүй нь илэрхий гэж Жераль Фарел онцлон тэмдэглэлээ.

Орчуулагч П. Шагдар