Мансууруулах бодисны гүйлгээнд хяналт тавих Орос улсын албаны захирал Виктор Черкесов ийн мэдэгдлээ. Тэр 2006 онд тус албаны явуулсан ажлын дүнг гаргав.
- Оросын мансууруулах бодисны албаны байгууллагууд өнгөрсөн жил хууль бус гүйлгээнээс 92 тонн гаруй мансууруулах бодис хурааж авчээ. Түүний тэн хагас гаруй нь гадаадаас гаралтай мансууруулах бодис байна гэж Виктор Черкесов ярьж байна.
- Афганистанд хар тамхи их үйлдвэрлэдэг, тев Азийн бүс нутгийн хил нээлттэй байгаа, хуучин ЗХУ-ын дундат азийн БНУ-уудад амьдралын түвшин доогуур байгаа энэ бүхэн Тажик, Узбек, Киргиз, Туркмен, Казах, өвөр Кавказийн орнуудын нутгийг дамжиж Орос Улсад мансууруулах бодис их хэмжээтэй орох нөхцөл бурдуулж буй. Өрнөд европын улсууд, Балти хавийн улсууд, Польш, Хятадын нууц лабораториудад үйлдвэрлэсэн нийлэг мансууруулах бодисны хэмжээ нэмэгдэж байна. Биологийн идэвхтэй нэмэгдлийн байдлаар борлуулдаг эмүүд дэх хүчтэй нөлөөлдөг болон мэдрэлийн саа тусгадаг бодис хилийн чанадаас оруулах аюул их тулгарлаа. — Олон улсын ур бүтээлтэй хамтын ажиллагаа тогтоохгүйгээр ОУ-д мансууруулах бодис орох замд найдвартай хаалт тавьж чадахгүй. Оросын мансууруулах бодисны хяналтын байгууллагууд гадаадын ажил нэгтнүүдтэй шуурхай мэдээлэл солилцож, цагдаагийн өргөн ажиллагаа явуулж байна. Түүнээс гадна мансууруулах бодисны улсын хяналтын алба 2007 оны эхний хагас жилд АНУ, Австри, Иран, Афганистан зэрэг улсад төлөөлөгчийн газраа нээхээр төлөвлөж байна.
- Орос Улс, европын орнуудад мансууруулах бодис нийлүүлэх нэг гол эх сурвалж нь чухамхуу Афганистан Улс хэвээр байгааг Виктор Черкесов тэмдэглэв. Олон улсын шинжээчдийн мэдээгээр, энэ жил Афганистаны нутагт 800 тонн гаруй хар тамхи үйлдвэрлэх ажээ.
Орос Улсын мансууруулах бодисны хяналтын байгууллагуудын чармайлт нь мансууруулах бодисны наймаатай тэмцэх найдвартай систем бий болгоход чиглэсэн гэж тэр ярьж байна.
- Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн улсуудын санаачлагаар урьдчилан сэргийлэх олон улсын «Канал» ажиллагааг тогтмол явуулах болсон нь афганы мансууруулах бодисны хулгайн наймаатай тэмцэх ур бүтээлтэй аргын нэг юм. Энэ ажлын дунд өнгөрсөн жил мансууруулах бодисны 10 мянга орчим гэмт хэрэг илрүүлж, 24 орчим тонн мансууруулах бодис, мэдрэлийн саа тусгагч бодисыг хууль бус гүйлгээнээс хурааж авчээ.
- «Афганистанаас Европ руу дамждаг мансууруулах бодисны «хойд зам» гэгчид Орос Улсын санаачлагаар «Аюулгүй байдлын мансууруулах бодисны эсрэг бүс» байгуулж байгааг Виктор Черкесов ярив.
Оросын мансууруулах бодисны хяналтын байгууллагуудын идэвхтэй үйл ажиллагаа нь мансууруулах бодис борлуулах, хэрэглэх хэмжээг багасгахад тус болж байна. Энэ нь мансууруулах бодис юуны өмнө өсвөр үеийнхэн болон залуучуудын хувьд тархахыг ихээхэн хязгаарлана гэсэн уг юм.

Орчуулагч П. Шагдар