Foto: http://dp.perm.ruБага бизнесийг хөгжүүлэх тухай шинэ хуулийн төсөл энэ зорилтыг шийдэхэд чиглэнэ. Оросын засгийн газар энэ хуулийг бүр гуравдугаар сард хэлэлцэхээр төлөвлөж байна.
- Одоо Оросын жижиг, дунд бизнесийн бүтцэд худалдаа, барилга, эмнэлгийн чиглэлийн пуус зонхилж буй. Дээд зэргийн технологийн хүрээнд ажилладаг компанийн тоо олон биш ч байнга нэмэгдэж байна. Том биш компани эхэлж байгуулагдах хамгийн хүнд үед таатай нөхцөл бүрдүүлдэг бизнес-инкубатор хөгжиж байгаа нь үүнд багагүй тус болж байна. Оросын жижиг, дунд бизнесийн «Опора России» байгууллагын удирдагч Сергей Борисов ярихдаа:
- Шинэ бизнес-инкубаторууд барьж байна, одоо Орост тийм инкубатор лав 30 байна, бас 300 бизнес-инкубаторын үндсийг тавиад байна. Юуны өмнө инновацийн хүрээнд экспортын чиглэлийн жижиг үйлдвэрүүдийг дэмжиж байна. Тэдгээр нь дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн гаргаж байгаа юм.
- Тийм бүтээгдэхүүнд жишээ нь программын хангамж, эмнэлгийн нарийн төхөөрөмж хамаарна. Өнөөдөр оросын том биш компаниуд том пуусуудтэй хоршин дээд зэргийн технологийн бүтээгдэхүүн гаргахад төдий л ажиллахгүй байна. Аутсорингийн үйл явц, өөрөөр хэлбэл тэдгээрт зориулсан захиалга биелүүлэхэд оролцсон компаниудын тухай ярьж байна. Өнөөдөр чухамхуу энэ чиглэл нисэх онгоцны үйлдвэр, автомашин, хөлөг онгоцны салбар, хөдөлгүүрийн үйлдвэр зэрэг салбарт сайхан ирээдүйтэй юм. Улсаас эдгээр салбарт нийлүүлэгч болох жижиг, дунд бизнесийн үйлдвэрүүд хөгжүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлэх бодолтой байна. Өнөөдөр Орос Улсад хэдэн жижиг пуус, пуужин-сансрын «Энерги» нэгдэл шиг том үйлдвэр аутсорингийн нөхцлөөр ажиллаж байна.
- Олон улсын төрөл бүрийн үзэсгэлэнд Оросын жижиг бизнес оролцох нь дэлхийн зах зээлд тэдгээрийн бүтээгдэхүүнийг гаргахад тус болж байна гэж Сергей Борисов үзэж байна.
- Бид Европт системтэй ажиллахаар бэлтгэж байна. Манай байгууллага Финланд, Франц, Их Британи, Германи, Швейцарын жижиг пуусийн ижил төрлийн холбоонуудтай гэрээтэй юм. Бид Цюрихт зөвлөлдех төв нээж байгаа нь Европт бидний эрх ашгийг дэмжих шинэ боломж бий болголоо. Хятадын Бээжин, Шанхай хотод манай хоёр төлөөлөгчийн газар ажилладаг юм.
- Одоо Орос Улсад инновацийн том биш 3 мянгаад компани ажиллаж байна. Жижиг үйлдвэрүүдийг улсаас идэвхтэй дэмжих нь тийм компани олшроход тус болох нь эргэлзээгүй.
- Жижиг бизнесийг хөгжүүлэх тухай шинэ хууль чухамхуу үүнд чиглэжээ.

Орчуулагч П. Шагдар