Тэр энэ хүрээний ажлыг боловсронгуй болгох арга хэмжээ голчлон хэлэлцсэн засгийн газрын хуралдаан дээр ийн мэдэгдлээ.
- Цагаачлалын бодлогыг боловсронгүй болгох зорилтыг Оросын ерөнхийлөгч бүр өнгөрсөн оны 10-р сард үндэсний аюулгүй байдал, хөдөлмөрийн нөөцийг үр дүнтэй ашиглах ерөнхий асуудалтай холбогдуулан дэвшүүлсэн юм. Михаил Фрадковын ярьснаар, энэ ажлын хуулийн норматив үндсийг одоо бараг бий болгоод байна. Цагаачлалын үйл явцыг байнга хянах механизм бий болгов.
- Ажлаар хангах иж бүрэн асуудлыг өргөн утгаар авч үзэж эхэлж байгааг чухамхуу энэ байнгын хяналтаар дамжиж, орон нутагт явуулсан ажлын дунд бүр одоо мэдэрч эхэлж байна гэж Фрадков тэмдэглэв.
- Оросын нутагт цагаач ажилчдын статус, тэднийг бүртгэх, ажил хийх зөвшөөрөл авах журмыг тодорхойлсон хууль батлав. Цагаачлалын асуудал зохицуулагдахгүй байгаад сэтгэл түгшсэн ЕХ-ны орнуудын айдсыг арилгасан реадмиссийн хэлэлцээрт гарын үсэг зурав. Энэ хэлэлцээрээр Орос Улс, ЕХ өөрийнх нь нутагт хууль бусаар орсон болон байгаа хүмүүсийг илрүүлж, харьяат нь болох орнууд руу явуулах үүрэг хүлээв.
Одоо Орос Улс чухам тийм асуулт тавьж, ТУХН, хөгжиж буй бусад зарим оронтой реадмиссийн хэлэлцээр байгуулах юм.

Орчуулагч П. Шагдар