Монгол Улсын Их Сургуулийн хамгийн том танхимд Монголын олон аймгийн орос хэл, уран зохиолын багш, их дээд сургуулийн багш, зөвлөлтийн болон оросын их дээд сургуульд боловсрол эзэмшсэн монголын нэрт орос хэл судлаач эрдэмтэн, улс төр судлаач 180 орчим хүн цугларав. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович Улаанбаатараас мэдээлэхдээ:
- Энэ их хурлыг Монгол Улсад 30 гаруй жилийн өмнө байгуулагдсан орос хэл, уран зохиолын багш нарын Монголын холбоо санаачлав. Их хурлыг зохион байгуулахад ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ туслав. Их хурлын өмнө Оросын дипломат төлөөлөгчийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр нээсэн тусгай веб-сайтад Монголын холбооны үйл ажиллагааны тухай сүүлийн үеийн мэдээ, орос хэлний багш нарт өгөх зөвлөлгөө, ажлын байрны тухай зарлал нийтэлжээ. Монголын орос хэлний нэрт багш нар бэлтгэх ажилд нь оролцсон тухай материалыг ч тэнд нийтэлжээ. Эд бол дэлхийд нэртэй эрдэмтэн Галсан, Равдан, бас ШУ-ны доктор Төрбат, Эрдэнэмаам, Саранцацрал нар юм. Орос Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Борис Говорин хүндэт зочноор байв. Борис Говорин Оросын Гадаад Хэргийн сайд Сергей Лавровын баярын бичгийг уншив. Хүмүүнлэгийн хүрээнд Орос, Монголын харилцаа хөгжүүлэхэд чухамхуу монголын орос хэлний багш нар ихээхэн хувь нэмэр оруулсныг баярын бичигт тэмдэглэжээ. Их хуралд бас Оросын гадаадтай найрамдах төвийн удирдагч Элеонора Митрофанова, орос хэл, уран зохиолын багш нарын Оросын холбоо, Пушкины нэрэмжит орос хэлний дээд сургууль, оросын бусад байгууллага, их дээд сургуулиас баярын бичиг ирүүлэв. Монгол УИС-ийн танхимд болсон чуулгад оролцогчдод Монголын ГХ-ийн дэд сайд Цолмон, Боловсрол, ШУ, соёлын дэд сайд Төмөр-очир, АН-ын удирдагч Элбэгдорж, бусад яам, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид баяр хүргэж үг хэлэв. Орос Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Борис Говорин үг хэлэхэд чуулгад оролцогчид ихэд анхааран сонсов. Ийм их хурал хийх болсон нь амьдралаас өөрөөс нь, орос хэл сурах, өнөөгийн Монгол оронд орос хэл дорвитой байр эзлэх бодитой шарадлагыг хэрэгжүүлэхэд шинэ түлхэц өгөх шаардлагаас үүдэн гарсныг тэр онцлон тэмдэглэв. Орос хэл 20-р зуунд монгол хүн бүрийн хувьд ойр дөт болж, олон хуний хувьд бараг л хоёр дахь хэл нь болсныг тэр тэмдэглэв. Чухамхуу орос хэл тэдэнд ертөнцөд хүрэх цонх нээж, өнгөрсөн зууны эхээр манжийн эзэнт улсын хоцрогдсон нутаг байсан Монгол Улс түүхэн богино хугацаанд боловсрол, ШУ, соёл ихэд хөгжсөн орчин үеийн хөгжиж байгаа улс болоход тус болсон юм.
Их хурлын гол илтгэлийг дэлхийд нэрд гарсан орос хэл судлаач, орос хэл, уран зохиолын багш нарын Монголын холбооны анхны ерөнхийлөгч Галсан хийв. Тэр монголын орос хэлний багш нарын сэтгэлийг зовоож байгаа асуудлын талаар, 90-ээд онд Монголын дунд болон их дээд сургуульд орос хэлний хичээлийн цагийг эрс танасан, хичээлийн хөтөлбөр, сурах бичиг хуучирсан тухай ярив. Энэ бүхэн эцсийн бүлэгт монгол залуус англи хэл үзэхийг урьтал болгоход хүргэжээ, гэвч орос хэл мэдэхгүй болохоор бурэн төгс мэдлэг олж чадахгүй байна. Учир нь сурах бичгийн бараг 80 хувь орос хэлээр байгаа юм. Орос хэлний багш нар төдийгүй, эрдэмтдэд орос хэл их ач тус өгснийг тэр онцлон тэмдэглэв. Монголд төрөл бүрийн салбарт өнгөрсөн үед ч, өнөө ч улс орны бахархал байсан, байсаар байгаа дээд мэрэгшилтэй маш олон мэрэгжилтэн, дэд доктор, ШУ-ы доктор байгаа нь англи хэл биш, харин орос хэл сайн сурсаны ач юм.
Монгол Улсын боловсрол, ШУ, соёлын дэд сайд Төмөр-очир үг хэлж, Монголын дунд сургуулиудад 12 жилийн боловсролд шилжих шинэ хөтөлбөрт орос хэлийг заавал үзэх болсон тухай мэдээлэхэд их хурлын төлөөлөгчид алга нижигнүүлэн ташив. 2 дахь хуралдааны төгсгөлд их хурлын төлөөлөгчид орос хэл, уран зохиолын багш нарын Монголын холбооны шинэ ерөнхийлөгчийг сонгов. Тэр нь хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, «Хэл шинжлэлийн» их сургуулийн захирал Галсан дахиад болов.
- Манай сурвалжлагч Ольга Павлович төгсгөлд нь ярихдаа:
- Монголд орос хэл гаргуун мэддэг хүмүүсийн ийм том хэмжээний чуулга хийсэн нь тэмдэглэлт үйл явдал боллоо. Албан ёсны харилцаанаас гадна хүмүүсийн өөр хоорондын шууд харилцаа үндэс нь байсан, байгаа, байх ч ёстой хоёр сайн хөрш – Орос, Монголын найрамдал, бүх талын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чухал хийгээд шаардлагатай зүйл болохыг сайн ойлгож буй маш олон хүн энэ оронд байгааг энэ их хурал харууллаа. Тийм боломжийг бидэнд орос хэл олгож байна гэлээ.

Орчуулагч П. Шагдар