Foto: http://www.pac.ru/asia/thailandАзийн хамтын ажиллагаа, итгэлцлийн арга хэмжээний асуудлаарх зөвлөлгөөний (АХАИАХАЗ) ажлын тусгай хэсэг, захирагчдын хорооны ээлжит хуралдаан Таиландын нийслэл Бангкокт болов. Энэ сэдвээр манай тоймч тайлбарлахдаа:
- Зөвлөлгөөний хэсэг, хорооны ажилд Энэтхэг, Хятад, Монгол, Пакистан, Орос, Өмнөд Солонгос, Таиланд болон бусад орны төлөөлөгчид оролцов. Вьетнам, Индонези, Малайз, Японы албаны хүмүүс ажиглагчаар оролцов. «АХАИАХАЗ-ийн итгэлцлийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд хоршсон байдлаар хандах нь» баримт бичгийг хэлэлцэж, баталсан нь хуралдааны гол асуудал болов. Энэ баримт бичигт оролцогч орнуудын эрх ашгийг тодорхой илэрхийлж, эдийн засаг, экологи, хүмүүнлэгийн салбарт, бас шинэ аюул дайралтын нөхцөлд олон талаар хамтран ажиллах механизмыг тодорхойлохоор заажээ. Дурдсан баримт бичгийг баталснаар тус зөвлөлгөөний олон талын хэлбэр, итгэлцлийн арга хэмжээний товъеог гэгчид хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн төсөл, итгэлцлийн арга хэмжээг хэрэгжүүлэх шат эхэлнэ. Товъёог нь Азийн итгэлцлийн арга хэмжээний асуудлаарх зөвлөлгөөний нэн чухал баримт бичгийн нэг юм. Тэгэхдээ Азийн бүс нутагт бас нийгэм, хүмүүнлэг, соёлын итгэлцлийн арга хэмжээ, аюулгүй байдлын экологи, эдийн засгийн талыг харгалздагаараа юуны өмнө аюулгүй байдлын цэргийн талыг онцолдог Европын итгэлцлийн механизмаас өөр юм. Зөвлөлгөөний ажилд хоёр талын харилцаа нь ноцтой зөрчилтэй улсууд оролцдог. Туугээр ч барахгүй, янз бүрийн улс дэлхийн бодлогын хөгжлийг өөрийнхөөрөө үздэг. Энэ байдлыг харгалзан энэ үйл явцад улсуудыг оруулах уян хатан систем баталжээ. Товъёогийг тусгай хэсэг болгосон, улс бүр энэ баримт бичгийг тус тус бүлгээр, эсвэл бүхэлд нь батлах эрхтэй.
Алс дорнод, ерөөс АНД-н бүс нутагт олон талын хамтын ажиллагаа тогтооход ОУ гойд анхаарч буй. Энэ нутаг ОХУ-ын урьтал болгох газрын нэг, тус улсын нутгийн гуравны хоёр нь Ази тивд оршино. Эдийн засгийн хөгжил, худалдааны яамны мэдээгээр, Оросын байгалийн арвин чадавхи Сибирь, Алс дорнодод төвлөрчээ. Тэр нь дэлхийн нотлогдсон нөөцийн хэмжээний дөрөвний нэг бөгөөд багцаалбал 300 триллион долларын үнэтэй юм. Гэтэл дэлхийн энэ баян нутагт одоогоор дэлхийн нийт хөрөнгө оруулалтын тэн хагас хүрэхгүй хувь оруулж байна. Сибирийн болон Алс дорнодын байгалийн баялаг эзэмшихэд ОУ-ын хамгийн ойрын түнш нь Азийн орнууд болох юм. ОУ АНД-н бүс нутгийн хэрэгт оролцоогоо идэвхжүүлэх бодлого баримтлахдаа улс төр, худалдаа-эдийн засаг, ШУТ, мэдээлэл, хөрөнгө оруулалт, соёлын болон бусад салбарт олон улсын бүс нутгийн байгууллага, зарим оронтой хамтын ажиллагаагаа цаашид ч өргөжүүлэх тууштай бодолтой байна.

Орчуулагч П. Шагдар