Foto: http://www.kochegarka.com.uaЕрөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга Владислав Сурковын мэдэгдэлд өнгөрсөн ням гаригт болсон бүс нутгийн сонгуулийн дүнгээс ийм дүгнэлт хийжээ.
- Ардчилсан эрүүл саруул аливаа системд улс төрийн хүчин тогтвортой байдаг, сонгогчид ч хэнийг эрхэмлэхээ тогтвортой шийддэг онцлогтой гэж Кремлийн түшмэл ярив. Өөр хоорондоо өрсөлдсен дөрвөн нам амжилт олсон нь улс төрийн орон зай бий болсныг харуулж байна. Улсын түвшинд, түүний дотор парламентад хэдийн төлөөлөлтэй намууд энэ удаад сонгуулийн кампанид хошуучлав. Энэ нь парламентын олонхийн «Нэгдсэн ОУ» нам, зууний төвийн «Шудрага ОУ», уламжлалт сөрөг КН, бас өөрийн гэсэн сонгогчидтой Владимир Жироновскийн либерал-ардчилсан нам юм. Оросын улс төр судлаач Дмитрий Орешкин ярихдаа:
- Сая болсон бүс нутгийн парламентын сонгууль их тулаанд гарахын өмнөх боксчдын сорилт шиг боллоо. 2007 оны 12-р сараас наана дахиад сонгууль болохгүй. Энэ нь улс төрчид төрийн думын сонгуулийн өмнө сонгуулийн өмнөх кампаниа хэрхэн зохион байгуулах шийдвэр гаргахдаа үр дүнг нь харах суулчийн жишээ юм.
Ийнхуу удахгүй болох парламентын сонгуулийн гол хүчин тодорхой болов. Дараачийн төрийн думд одоогийн улс төрийн хүчнүүд л байх нь тодорхой болов. Энэ нь улсын улс төрийн ирээдуйн амьдрал залгамж шинжтэй, урьдаас тааварлах байдалтай байхын баталгаа болно. Улс төрийн тогтвортой байдал нь улсын нийгэм-эдийн засгийн цаашдын хөгжилд хэвийн нөхцөл бүрдүүлнэ. ОУ-д хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлнэ гэдгийг ч гадаадаын бизнесменуудийн сонорт хүргье.

Орчуулагч П. Шагдар