Монголын орос хэлний багш нарын анхдугаар их хурал МУИС-д өнөөдөр боллоо. Их хурлыг 30 гаруй жилийн өмнө байгуулагдсан орос хэл, уран зохиолын багш нарын монголын холбоо санаачлав. Их хуралд 180 төлөөлөгч оролцов. Эд бол Монголын олон аймгаас ирсэн дунд сургуулийн орос хэл, уран зохиолын багш нар, нийслэлийн их дээд сургуулийн багш, орос хэлний нэрт эрдэмтэд юм. Их хурлыг зохион байгуулахад ОХУ-аас МУ-д суугаа ЭСЯ их дэмжлэг үзүүлэв. Их хурлын нэр дээр ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров, Оросын гадаадтай харилцах төвийн удирдагч Элеонора Митрофанова, Орос хэл, уран зохолын багш нарын оросын холбоо, олон улсын холбоо, оросын болон олон улсын бусад байгууллага баярын бичиг ирүүлэв. Монголын парламентын дэд дарга Лүндээжанцан баярын илгээлт ирүүлэв. Их хуралд Орос Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Борис Говорин оролцов.
Монголд орос хэл судлал маш өндөр түвшинд байгааг үг хэлэгсэд тэмдэглэв. Үүний сацуу одоо орос хэл сурахад их бэрхшээл тохиолдож байгаа талаар ярилцав. Дунд болон дээд сургуульд орос хэл үзэх хөтөлбөрийг хянаж үзэх шаардлагатайг ярилцлаа. Маргааш холбооны тэргүүлэгчдийн хуралдаанаар их хурлын ажлын дүнг гаргаж, холбооны дарга, бас орос хэл, уран зохиолын багш нарын олон улсын холбоон дахь Монголын шинэ төлөөлөгчийг сонгох юм.

Орчуулагч П. Шагдар