НҮБ-ын шинжээчид ийм аймаар таамаглал гаргаж байна.
- 2025 он гэхэд дэлхийн 2 тэрбум хүн ерөөс ундааны усгүй болно, дэлхийн хүн амын гуравны хоёр нь усаар ихэд гачигдана гэж тэд нотолж буй. Энэ нь ёстой сүйрэл болно, учир нь усгүй бол амьдрах боломжгүй билээ. Гэтэл усны хямрал айсуй шинж бүр өнөөдөр илэрлээ гэж усны асуудлын хүрээлэнгийн захирал Виктор Данилов-Данильян тэмдэглэлээ.
- Нэг тэрбум гаруй хүнд цэнгэг ус хүртэхгүй байна. Бас нэг тэрбум хүн дандаа биш гэхэд наад зах нь зарим тохиолдолд цэнгэг усаар гачигдаж байна. Зарим улирал, зарим үед тийм байгаа. Гэхдээ одоо болж байгаа зүйл нь оросуудын ярьдгаар юмны эхлэл. Хамаг гай цаашдаа байгаа.
- Энэ бүхэн нь усны зах зээл удахгүй дэлхийн эдийн засагт тодорхойлох салбарын нэг болно гэсэн дүгнэлтэд хүргэнэ. Дэлхийд ус жигд бус хувиарлагдсан, зарим газар их, зарим газар бараг байхгүй, тиймээс ус удахгүй бараа, «тунгалаг алт» болох нь зүйн хэрэг. Энэ талаар ОУ-ын аз их таарсан. Усны нөөцөөр Орос Улсын урд нэг л орон байдаг нь Бразили Улс. Эдгээр орон усны нөөцийн зах зээлд гол хүчин болох магадлалтай. Тэд усаа зарах нь юу л бол? Энэ нь нэг талаас ашиггүй, тээврийн зардал маш их. Нөгөө талаас ундааны усны нөөцийг дүүргэхийн тулд далайн усыг цэнгэгжүүлж болно. Чийг дутагддаг олон орон чухам энэ замаар явах бол уу?
Иймээс ХАА, хавсрага хими, цаасны үйлдвэр, бас өнгөт болон хар төмөрлөийн бүтээгдэхүүн гээд ус их зурцуулдаг бүтээгдэхүүн нь худалдаж авах, худалдах гол бараа болох юм. Энэ бүхэн үнийг хөөргөдөж таарна.

Орчуулагч П. Шагдар