Foto: http://www.rusadventures.ruЭнэ том уралдаанд Чех, Словак, Польш, Франц, Австри, Канад, АНУ, Финланд, Өмнөд Солонгос, Монгол зэрэг 20 гаруй орны тамирчид ирнэ. Оросын тамирчид бас энэ уралдаанд оролцохоор бэлтгэж байна.
- Сая Орост болсон нохойн спортын аврага шалгаруулах тэмцээнийг Швейцарид болох уралдааны ерөнхий сургуулилт гэж болно. Тэр тэмцээнд түрүүлэгсэд манай орныг олон улсын уралдаанд төлөөлөх юм.
- Хаск, маламут, лайка, курцхаар, бур овчарк гээд ямар үүлдрийн нохой байх нь энэ уралдааны хувьд чухал биш. Гол нь тэр нохой ажиллахыг л хүсэх хэрэгтэй. Оросын спортын нохойны аврага шалгаруулах тэмцээнд оролцсон нохдын хувьд энэ талаар санаа зоволтгүй, ердийн амьдралд чимээгүй номхон байдаг ноход цас, чарга, цана хармагц ухаан алдах шахаж, учиргүй хуцаж, гараанд гарахаар тэмүүлдэг.
- Зуун Сибирийн Эрхүү хотоос аврага шалгаруулах тэмцээнд ирсэн Валерия Ковалева өсвөр увеийнхний тэмцээнд түрүүлсэн бөгөөд 15-хан настай юм. Тэр нохойн спортоор 4 настайгаасаа хичээллэсэн, гэхдээ төрөл бүрийн тэмцээнд нэг бус удаа түрүүлж байлаа. Олон улсын тэмцээнд ч оролцож байв. Жишээ нь, тэр өнгөрсөн жил Польшид болсон олон улсын тэмцээнд гуравдугаар байранд оржээ. Валерия спортын энэ төрлөөр яагаад хичээллэдэг болсон тухай асуухад ийн хариулав.
- Нохойн сургуульд хүүхэд элсүүлж байна гэсэн зарлал манай сургуульд гарсан байсан. Манай охид бүртгүүлсэн. Дараа нь бусад охид ороогүй, Харин би үлдсэн. Спортын энэ төрөл, миний хичээллэдэг ноход надад ихэд таалагддаг. Би аляскийн Волчуха гэдэг хаск нохойнд хамгийн их хайртай.
- Тэр охин нохойн спортын өвлийн олимпийн наадамд оролцож, бур түрүүлэхийг мөрөөдөж байна. Нохойн спортын уралдааныг олимпийн наадмын хөтөлбөрт оруулах эсэх асуудлыг одоо ОУОХ хэлэлцэж байгаа юм.
- Уралдааны нөгөө төрөл чарганы уралдаан цанынхаасаа хавьгүй хэцуу. Чарганд хөллөсөн дөрвөн нохой чаргаа ч, эзнээ ч хөтлөнө. Энд нийт багийн нэгдмэл ажиллагаа маш чухал. Нохой хөллөсөн чарганы Оросын аврага шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байранд орсон Марина Сохран сэтгэгдлээ ярина.
- Өнөөдрийн зам маш хэцуу байлаа. Ноход цасанд шигдэж, тэдэнд хэцуу байв. Би туслахыг хичээж, хөлөөрөө тулхэж, өөрөө гүйж, нохойнуудаа урагш давхихыг хашгирч байлаа. Зөвхөн хамтран ажилласанаар л энэ уралдаанд ялж болно.
- Урьд нохойн спортоор уралддаг байсан, одоо сонирхогч болсон Терри Хинели гэдэг америк хүн уралдааныг ажиглав.
- Би Орост ийм уралдаан үзсэн азтай хүн. Уралдаан надад их таалагдлаа. Орост уралдаан явуулахад ялгаатай зүйл маш олон байдаг юм байна. Бусад орон, түүний дотор Канад, Америкт оросын тамирчдаас сурах юм их байгаад би итгэж байна.
- Оросын нохойн спортын төлөөлөгчид өнөөдөр олон улсын тэмцээнд дорвитой өрсөлдөж чадна гэж Терри Хинели үзэж байна. Оросын тамирчид буурьтай тэмцэхэд хэр бэлэн байгааг Швейцарын уралдаан тэмцээн харуулах болно.

Орчуулагч П. Шагдар