Foto: http://www.newsazerbaijan.ruХАБГБ өнөөдөр аюулгүй байдлын олон улсын түгээмэл байгууллага болж байна. Энэ нь бүх төрлийн аюул, нууц цагаачлал, мансууруулах бодисны наймаа, хил дамнасан гэмт хэрэг, жирийн терроризмын тарих аюулд няцаалт өгөх зорилготой бөгөөд дэлхийн аюулгүй байдлын одоогийн хүрээнд тэмцэж болно. Харин уй олноор хөнөөх зэвсэг хэрэглэсэн террорын ганц нэг үйлдэл олон улсын харилцааны одоогийн системд ноцтой цохилт өгч, бүс нутаг, нийт дэлхийг эмх замбараагүй байдалд оруулна. Тийнхүү цөмийн терроризмын үйлдэлтэй тэмцэх талаар ХАБГБ-ын холбоотнуудад хандсан цөмийн терроризмын үйлдэлтэй тэмцэх дэлхийн санаачлагад нэгдэх тухай санал юуны өмнө сэргэмжлүүлэх үүрэгтэй гэж шинжээч Андрей Грозин үзэж байна.
- Чухамхуу төв Ази уламжлалт терроризмын үүднээс, мөн уй олноор хөнөөх зэвсэг ашиглах үүднээс улам аюултай нутаг болж байна. Зөвлөлтөөс хойшхи нутагт цөмийн технологи, бас «бохир» бөмбөг гэгчийг бүтээх үндэс болж болох материалыг дэлхийн террористууд эрж хайж байгаа нь тодорхой болов.
- Дэлхийг хамарсан санаачлагыг Орос Улс, АНУ гаргав. Өнгөрсөн оны зун СПб-гт болсон «наймынханы» дээд хэмжээний уулзалтаас дэлхийн хамтын нийгэмлэгт хандаж энэ саналыг дэвшүүлсэн. Орос Улс, АНУ-ын ерөнхийлөгч нар олон улсын аюулгүй байдалд учирч буй хамгийн аюултай зүйлийн нэг болох цөмийн терроризмын үйлдлийн аюултай тэмцэх шийдвэр төгс байгаагаа мэдэгдсэн. Дэлхийг хамарсан энэ санаачлага нь террористууд цөмийн материал, цацраг идэвхт бодис олж авах, тээх, эсвэл хэрэглэхийг сэрэмжлэх талаар шаардагдах арга хэмжээ авахыг дэлхийн гол гол гүрэн эрмэлзэж байгааг тусгалаа.
Цөмийн терроризмын үйлдлийг сэрэмжлэх зардал хичнээн их байлаа ч цөмийн нэг боловч террорын уршгийг арилгах зардалтай жиших аргагүй нь ойлгомжтой. ХАБГБ-ын холбоотнууддаа ОУ-ын хандсан уриалгыг сонсоно байх гэж найдаж болно. Тэд ч сонсоод зогсохгүй, учир нь энэ санаалчага дэлхийн шинжтэй, маш олон орон оролцох учиртай юм.

Орчуулагч П. Шагдар