Foto: http://www.ruscenter.ruМонгол улсын орос хэлний багш нар 3-р сарын 15-нд түүхэндээ анхны их хурлаа хийх гэж байна. Энэ үйл явдлын өмнө бид оросын хэлний шинжлэлийн нэрт эрдэмтэн, дэлхийд алдартай эрдэмтэн, Пушкины нэрэмжит орос хэлний дээд сургуулийн ерөнхийлөгч Виталий Костомаровыг нэвтрүүлэгтээ оролцохыг урилаа. Түүний шавь нарын дотор Монголын орос хэлний нэрд гарсан олон багш бий. Зочиндоо эхний асуултаа тавъя.
- Виталий Григорьевич ээ, та Монголд олон очиж байсан болохоор орос хэл сурах, дэлгэрүүлэх талаар энэ орон ердөө 15 жилийн өмнө дэлхийд бараг нэгд орж байсныг мэднэ байх. Энэ нь юутай холбоотой байсан бэ?
- Энд 20-р зууны түүх сөхөж, ЗХУ Монгол Улсад төрөл бүрийн хүрээнд асар их тусалж байсныг авч үзэх хэрэгтэй. Монголд зөвлөлтийн олон мянган мэрэгжилтэн ажиллаж байлаа. Иймээс монголчууд бүр өнгөрсөн зууны 30-аад оноос орос хэл, оросын соёлыг сонирхох болсонд гайхах юмгүй. Гэхдээ монголчууд бүр 19-р зууны 60-аад онд орос хэл үзэж байсныг мэдэхэд сонсогчдод сонин байх аа. Тэр үед Хүрээнд байсан оросын консул Шишмарев орос хэлээр хичээл заадаг бага сургууль нээжээ. Тэр сургуульд декабрист Бестужевын охин багшилж байв. Гэхдээ 20-р зууныг эргэж үзье. Монголд социлизмын жилүүдэд орос хэл тархсан нь улсын удирдлагын бодлого, үзэл сурталтай шууд холбоотой юм. Орос хэлийг газар сайгүй үзэхийг дээрээс шаардаж байв. Орос хэл мэдэх нь албан тушаал ахихад хэрэгтэй байв. Гэвч энэ нь буруу зүйл байв. Гэхдээ Монгол Улс үүнээс болж алдаагүй, харин хожсон гэж би уздэг. Зөвхөн орос хэлний ачаар л тус улс оросын, түүгээр дамжин европын соёлыг эзэмшсэн. Өнөөдөр Монгол Улс үндэсний соёл нь европын соёлтой нягт, ур бүтээлтэй хослон хөгжиж буй Азийн бараг л ганц орон бол уу?
- Харин Монголд ардчилсан өөрчлөлт эхэлж, зах зээлийн харилцаанд шилжсэн нь Монголд орос хэл сурах, дэлгэрүүлэхэд нөлөөлсөн. Орос хэл сонирхохоо больсон. 90-ээд оны эхээр монголын судлаачдын мэдээгээр, хүн амын бараг 70 хувь оросоор уншдаг, ойлгодог байсан бол одоо хавьгүй цөөрчээ. Тус улсын залуучууд орос хэл мэдэхгүй байна.
- Гэхдээ би бүр харлуулах гээгүй. Орос хэл сонирхох, монголын сэхээтнүүд орос хэл хэрэглэх нь тасраагүй. Орос хэл Монголд үзэж байгаа гадаадын бусад хэлний дотор нэр төртэй байр эзэлсэн гэж хэлж болно. Орос хэл сурах, хэрэглэх нь зарим талаар буурсан нь дахиад л улс төрийн бодлого, улс төртэй хамаатай. Үүний харгайгаар Монголын залуучууд нэрвэгдлээ. Гэхдээ одоо Монголын 10 мянга гаруй оюутан дээд сургуульд орос хэл үзэж байна. Энэ хичээлийн жилээс орос хэлийг Монголын дунд сургуулиудад 7-р ангиас заавал үзэх боллоо.
- Монголын орос хэлний багш нарын тухай ярина уу? Тэдний дотор гарамгай эрдэмтэд олон бий.
- Өнгөрсөн зууны 50-аад оны эцсээр зөвлөлтийн их дээд сургуульд монголчуудаас орос хэлний олон багш бэлтгэсэн, тэдний нилээд нь хожим эрдэмтэн болсон юм. Чухамхүү тэр үед Монголд өөрийн орос сургууль байгуулсан. Энэ нь онолын хэл шинжлэлийн үүднээс маш сонин, учир нь орос, монгол хэл нь хоёр өөр терлийн хэл юм. Ойр төрөл хэл биш. Хэлний зүй, үгсийн сан, авиан зүй нь өөр. Тэр үед би залуу хэлний шинжлэлтэн Галсантай танилцсан. Тэр одоо профессор, хэл шинжлэлийн их сургуулийн захирал болсон. Бид олон жил хамт ажилласан. Галсан орос хэл гойд сайн мэддэг. Тэр өөр өөр системийн хэлийг харьцуулах салбарт хамгийн идэвхтэй ажиллаж буй эрдэмтний нэг. Тэр энэ сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Бас орос хэлний сайн багш Равдан байна. Тэр Москвад Пушкины нэрэмжит орос хэлний дээд сургууль, манай сургуульд дэд доктор, докторын зэрэг хамгаалсан. Арай залуу үеийнхэн дотор ШУ-ы доктор, профессор Саранцацрал байгаа, тэр Улаанбаатар хотод болох орос хэлний багш нарын анхдугаар их хурлыг зохион байгуулах хороог Галсангийн хамт удирдаж байгаа. Өөр ч олон эрдэмтэн хэлж болно.
- Та Монголд болох орос хэлний багш нарын их хурлыг хэрхэн үнэлж байна вэ?
- Маш нааштай үнэлж байгаа. Их хуралд Пушкины нэрэмжит орос хэлний дээд сургуулиас явуулах илгээлтийг их хурлын нээлт дээр уншин сонсгоно. Монголын орос хэлний багш нар энэ үйл явдалд зориулж «Монголд орос хэл сурсан түүх» ном хэвлүүлжээ. Би тэр номонд оршил бичихдээ миний амьдралд Монгол орны эзэлж буй байр суурийн тухай өгүүлсэн. Миний амьдрал шавь нараараа дамжиж, энэ оронтой нягт холбоотой болсон. Дэлхий дэх орос хэлний бүх багш нар дотроос монголын орос хэлний багш нар надад хамгийн ойр байдаг. Би Монголд бүр залуудаа очиж, насан туршдаа хайртай болсон. Дараа нь олон очиж байлаа.
- Ярианыхаа төгсгөлд ажил нэгт нөхөддөө ажлын их амжилт, юуны өмнө манай ШУ, гол нь амьдралд нь, ар гэрт нь сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Гайхамшигтай Монгол орос цэцэглэн хөгжих болтугай.

Орчуулагч П. Шагдар