Foto: http://cccp.narod.ru/fo_nauka.html1963 оны 6-р сарын 13-нд орос «Чайкаг» дэлхийн өнцөг булан бүрт мэдсэн, сансрын хөлгийн зохион бүтээгч Сергей Королев Терешковад зориулж «Чайка» гэсэн нэр бодож олжээ. Тариачин айлын бүсгүйн түүх тийнхүү «сансрын Золушкагийн» тухай домог болжээ. Ярославль хотод жирийн нэхмэлчнээр ажиллаж эхэлсэн Валентина Терешкова 20 гаруйхан настай байхдаа нутгийн нисэх клубт элсч, шухрийн спортын мастер болжээ. Дараа нь 1961 оны намар сансрын нисэгчдийн отрядад орж, дасгал сургууль хийв. 1963-6-13-нд «Восток-6» хөлгийн дарга Валентина Терешкова дэлхийн анхны эмэгтэй сансрын нисэгч болов. Нислэг 2 хоног 22 цаг 50 минут үргэлжилсэн. Гэвч энэ нислэг ослоор дуусах дөхсөн. Сансрын нисэгч Валентина Терешкова нууцаа сая л дэлгэлээ.
- Би энэ нууцыг 30 жил хадгалсан. Газарт бууж, дэлхий руу доошлох систем залгахын оронд тойрог зам өргөгдөх программ хийгдэж, би дэлхий руу биш, сансар руу ниссэн.
Харин Терешкова энэ алдааг дор нь анзаарчээ. «Восток-6» хөлгийн программыг өөрчлөхөд нь дэлхийгээс түүнд Юрий Гагарин, Сергей Королев нар тусалж, хөлөг эсэн мэнд буужээ. 26 настай Валентина сансраас билэг тэмдэг болсон эмэгтэй болж буцаж ирлээ. Дараах жилүүдэд түүний араас сансарт Орос, АНУ, Францаас өөр эмэгтэйчүүд нисэв. Терешкова сансарт ниссэний дара олон нийтийн ажил идэвхтэй эрхэлж, дэлхийг олонтаа тойрсон. Оросын ерөнхийлөгч Владимир Путин Терешковад ойгоор нь баяр хүргээд, анхны сансрын нисэгч эмэгтэйд оросууд хэрхэн ханддагийг илэрхийлэв.
- Таны нислэг юунаас эхэлснийг бид бүгд санаж байна. Таны сансрын нислэг оросын ард түмний хувьд цаг ямагт бахархах зүйл байсан, тэр хэвээр байгаа. Бид танд маш хайртай. Та манай орны олон нийтийн үйл ажиллагаанд асар их хувь нэмэр оруулсан, гадаад орнуудтай манай орны харилцаа маш өндөр түвшинд байхын тулд маш их зүйл хийсэн.
- Одоо Валентина Терешкова тэтгэвэрт гарчээ. Хоёр ачаа өсгөж, асрамжын 2 газрын хүүхдүүдэд туслахад их цаг гаргаж байна, асрамжын нэг газар нь түүний төрсөн нутаг Ярославль мужид байдаг юм. Тэр Ангариг гариг руу нисэхийг мөрөөддөг. Боломж байгаад, мөнгөтэйсэн бол Улаан нүдэн гариг руу жуулчнаар боловч нисэх юмсан гэж Терешкова ярьж байна.

Орчуулагч П. Шагдар