Foto: http://www.fcinfo.ru/themesАж үйлдвэрийн үйлдвэрлэл бараг 8,5 хувь нэмэгджээ. Энэ нь өнгөрсөн оны дээд үзүүлэлт бүхий дүнгээс дээгүүр байна. Хөрөнгө оруулалт аж үйлдвэрийн үйлдвэрлэлийнхээс илуу их нэмэгдлээ. Өнгөрсөн оны эхний сард хөрөнгө оруулалтын өсөлт 3,5 хувь байсан бол энэ 1-р сард бүр 23 хувь болов.
Гэхдээ улс оронд мөнгө их орж ирсэн ч мөнгөний ханшны бууралтыг хөөргөдөхгүй байгаа нь гайхмаар. Тэр нь 1-р сар, 2-р сарын дүнгээр өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр дахин бага байв. Мөнгөний ханш буурах хурд багассан нэг шалтгаан нь чухамхуу үндсэн хөрөнгөд хөрөнгө оруулалт нэмэгдсэн явдал гэж шинжээчид үзэж байна, мөнгө жижиглэн худалдаанд алга болохгүй, үйлдвэрлэлд орж байна.
Зохисгүй хандлага гарна гэж гутрангүй үзэлтнүүдийн бодож байснаар болсонгүй. Шинэтгэлийн дун, оруулсан хөрөнгө нөлөөлж эхлэв гэж өөдрөг үзэлтнүүд үзэж байна. Үндэсний стратегийн зөвлөлийн нэг дарга Иосиф Дискин ярихдаа:
- Сүүлийн олон жилд огт гараагүй өндөр өсөлтт бий болов. Учир нь үүний өмнө аж үйлдвэр ДНБ-ий нийт өсөлтөөс хавьгүй удаан өсч байсан юм. Өнгөрсөн жилүүдэд хөрөнгө хуримтлуулсан нь үүнд нөлөөлөв. Үйлдвэрлэл, технологийн парк шинэчлэгдэж, ур ашиг дээшилж байна. Ахуйн цахим бараа, юуны өмнө телевизорын үйлдвэрлэл нэмэгдэв. Энэ нь гадаад барааг орлуулах үйл явц нилээд ур бүтээлтэй хэрэгжиж байгааг харууллаа. Өсөлтийн энэ хурд саарахгүй бол манай оронд хөрөнгө оруулалт, хэрэглээний дүнд эдийн засгийн өсөлтийн цоо шинэ үе эхэлсэн гэж гурван сарын дараа бид итгэлтэй хэлж болно. Энэ нь бид удтал зорьсон чанарын тэр өсөлт гэж оросын эдийн засагч тэмдэглэлээ.
- Оросын ДНБ-ийн өсөлт сүүлийн жилүүдэд түүхий эдийн дэлхийн үнийн өсөлтөд нилээд тулгуурлаж байлаа. Тийм өсөлт тогтворгүй бөгөөд удтал тогтвортой хөгжих найдваргүй. Тэгвэл өнгөрсөн жилээс чанарын үзүүлэлтийн шинж тэмдэг гарч эхэллээ. Оросын эдийн засаг гаднын хүчин зуйл биш, харин өөрийн боломжид үндэслэн хөгжиж байгааг энэ хоёр хандлага харуулав. Одоогоор эцсийн дүгнэлт хийхэд эрт байна. Үнэхээр таатай хүчин зүйл нөлөөлөв үү? эсвэл тийм хандлага тогтвортой нааштай байна уу? угуй юу? гэдэг нь оны дунд хэрд тодорхой болох юм.

Орчуулагч П. Шагдар