Foto: http://www.officemart.ruСДЗ-ийн 1-р гэрээнд 1991 онд Михаил Горбачев, том Жорж Буш нар гарын үсэг зуржээ. Энэ гэрээгээр Москва, Вашингтоныхон аль алиных нь 10 мянган байлдааны цэнэгийг 6 мянга хүргэж стратегийн цөмийн хүчнийг багасгах үүрэг хүлээжээ. Гэрээний үйлчлэх хугацаа 2009 оны 12-р сарын 5-нд дуусна гэж заасан. Тэгэхээр цаашдаа яах вэ? гэсэн асуулт одоо гарлаа.
СДЗ-ийн тухай гэрээг солих талаар хэлэлцээ хийхийг бид америк түншүүддээ санал болгосон гэж оросын ерөнхийлөгч Владимир Путин бүр өнгөрсөн оны 6-р сард мэдэгдсэн. Түүнээс хойш нэг сарын дара СПб-гт болсон «их наймын» дээд хэмжээний уулзалт дээр Путин, Буш нар стратегийн тогтвортой байдлын талаар орос-америкийн хэлэлцээрийн хувь заяаны талаар тодорхой ярьж эхлэхээр тохирсон.
Харилцан итгэх, хүч, эрх ашгаа тэнцүүлэх үндсэн дээр цөмийн зэвсгийг хэрхэн тогтоон барих вэ? гэдэг талаар бодитой ярилцах хэрэгтэй гэж Москвад үзэж байна. Гэхдээ ОУ, АНУ одоо дайсан байхаа больсон гээд харилцан хязгаарлах асуудлыг орхиж таарахгүй ээ. Энэ нь тун ухаалаг бус зүйл болно. Энэ нь зэвсгээр хөөцөлдөхийг сэргээх аюултай, ийнхуу хөөцөлдөх явцад аль нэг нь их хоцрохыг хүсэхгүй. Бодитой, нухацтай тохиролцох хэрэгтэй баймаар. Ийнхуу тохироход тийм амар биш. Зэвсэг хураах салбар дахь хоёр орны хамтын ажиллагаа ноцтой бэрхшээл үзэх болсон. 1993 онд орос, америкийн удирдагчид тив хоорондын баллистик пуужин, цөмийн байлдааны цэнэгийн тоог ихээхэн хорогдуулсан СДЗ-ийн тухай 2 дахь гэрээнд гарын үсэг зурсан. Гэвч ПДХ систем байгуулахыг хориглосон 1972 оны гэрээнээс АНУ татгалзсаны хариуд ОУ 2002 онд дээрх гэрээнээс гарсан. Дараа нь ЗХУ, АНУ-ын стратегийн давшилтын чадавхийг 2012 оны 12-р сарын 31 гэхэд 1700-2200 цөмийн байлдааны цэнэг хүртэл хорогдуулах тухай, СДЗ-ийн 1 дэх гэрээний хяналтын механизмд олон талаар түшиглэсэн хоёр талын хэлэлцээрт гарын үсэг зурсан.
СДХ-гийн 1 дэх гэрээг цаашид хэрхэх талаар бур энэ сараас санаа бодлоо солилцох эхэлнэ гэсэн мэдээ байна. Стратегийн харилцааны системийг хадгалж, хуулиар үүрэг хүлээсэн хэлэлцээр байгуулах хэрэгтэй гэж Москва үзэж байна. Америкчууд нээлттэй байх, итгэл бэхжүүлэх арга хэмжээ авах бодолтой байна, тэр нь бие биеийн чадавхийн тухай мэдээ олж авах боломж олгоно гэж «Вашингтон таймс» сонинд бичжээ.
Энэ хоёр байр суурьт нарийн шинжилбэл зохих олон нарийн зүйл байна. Гэхдээ СДЗ-гийн тухай 1 дэх гэрээ зөвхөн зэвсэг хураах үйл явцад чухал болоод зогсохгүйг мартаж болохгүй. Тэр нь харилцан хяналтын механизмыг хангана, үүнээс татгалзах нь зохисгүй юм.

Орчуулагч П. Шагдар