Foto: http://www.upmonitor.ru/newsАмттай хоол хийж, гал голомтоо сахиж, тансаг гутал хувцас өмсөж тайзнаа биеэ гайхамшигтай авч явах төдийгүй албан тушаал ахиж буй ямар нэг нэрт эрдэмтэн буюу амжилттай бизнес эрхлэгчээс дутуу биш эмэгтэйчүүд өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн Мартын наймны баярын өдөр оросын амралт сувиллын Сочи хотын Өвлийн театрын тайзнаа гарч «Дэлхийн хамгийн гоё нөхөрт гарсан эмэгтэй – 2007» титэмийн төлөө өрсөлдөнө. Олон улсын уралдааны дэлхийн 70 орны телевизээр нэвтрүүлж байна.
Эдүгээ өрсөлдсөн 30 эмэгтэйгээс дөнгөж арав нь шөвгийн уралдаанд оролцоно. Тэд Венесуэл, Мексик, Гватемал, Канад, Франц, Нигерии, Германи, АНУ, Белорус мэдээжээр Оросын сэтгэл татам эмэгтэйчүүд билээ. Цом нөхөрт гарсан эмэгтэйчүүд юм. Энэ нь уралдааны гол болзол билээ. Харин нас тийм ч чухал биш.
Оросын нэрт зураач Никас Сафронов уралдаанд байлцсан бол гоё шинэ шинэ хөрөг зурах байсан бололтой. Түүний хувьд эмэгтэйчүүд уран бүтээлийн эх сурвалж болсон.
Урлагийн зүтгэлтнүүд эмэгтэйчүүдийгг магтах, дэмжих болон эмэгтэйг хүч боломждоо итгүүлэх үүрэгтэй, гэж Никас Сафронов хэллээ.
Нөхөрт гарсан эмэгтэйг шалгаруулах дэлхийн уралдаанд оролцогч бүр зураачийн дээрх санаа бодлыг нотолж чадна. Хамгийн гоё нөхөрт гарсан эмэгтэйг Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр сонгож байгаа нь дэлхийн бүх эмэгтэйд талархал илэрхийлэх боломж олгосон гэж Оросын улсын соёл, кино урлагийн агентлагийн тэргүүн Михаил Швыдкой үзэж байна.
Энэ баярыг тэмдэглэж ирсэн 100 жилийн дотор дэлхийн ба эмэгтэйчүүдийн байдал ихээхэн өөрчлөгдсөн. Эдүгээ эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс олон талаар түрүүлж байна. Яруу сайхан зүйлийг эмэгтэй хүнтэй холбон үздэг. Эмэгтэй хүн байгаль орчинтэй эрэгтэйгээс илуу нягт холбоотой. Тэр уламжлалыг нандиглан хадгалдаг. Эмэгтэй хүн аль хэдийнэ адил тэгш эрхтэй болсон ч тэдэнд ямагт туслахыг эрэгтэйчүүдэд уриалж байна. Эмэгтэй хүн л бидний амьдралыг агуулга төгөлдөр болглж байна гэж Михаил Швыдкой хэллээ.

Орчуулагч О. Яшкулова