Foto: http://hospital.chukotnet.ruТааруу эмчлэгддэг, заримдаа бүр үхэлд хүргэнэ.
- 50 орчим жилийн өмнө антибиотикийн эрин эхлэхэд сүрьегийн мэрэгжилтнүүд энэ өвчнийг анагаана гэж шийдсэн. Гэвч сурьеэ үүсгэгч мико бактерийн хорыг эмч нар дутуу үнэлжээ. Тэр бактери хэдэн жилийн дараа шинэ эмэнд дасч, өвчин дахиад сэдэрчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, 50 сая гаруй хүн сүрьегийн халдвар авч, жил бүр 500 мянган хүн шинээр өвдөж байна.
Мико бактерийн тогтвортой хэлбэрийг судалж, илүү боловсронгүй эм гаргах ажлыг олон орон, түүний дотор Орос Улсад олон эрдэмтэн эрхэлж байна. Манай сурвалжлагч эмч Борис Герштейн энэ салбарын том мэрэгжилтний нэг, химийн олон дүрсийн хүрээлэнгийн профессор Яков Лавровскийтай ярилцлаа. Тэр ярихдаа:
- Сүрьеэ үүсгэгч мико бактерийн халдвар дэлхийн хүн амын гуравны нэг буюу 2 тэрбум орчим хүнд бий гэсэн мэдээ байдаг. Нийт хүн төрөлхтөн сурьеэгээр өвчлөх ёстой баймаар, гэвч азаар тийм биш байна. Учир нь бие мах бодид бактери олон жил нуугдмал байж, зөвхөн дархлалын систем ямар нэг шалтгаанаар сулрах үед л мэдэгддэг. Үүний улмаас халдвар авсан хүний 5-10% өвчилдөг юм.
- Сүрьеэ нь ямар ч эрхтнийг муутгаж дөнгөнө, гэхдээ гол төлөв уушгинд тусдаг. Шинж тэмдэг нь айхтар ханиалгаж, халуурч, турж, шөнөдөө хөлөрч, хоолны дуршил муу болно. Сурьеэгийн мико бактери тээгч нилээд хүчтэй дархлаатай, бактери нь унтаа байдалтай, гэвч одоогоор мэдэгдээгүй шалтгаанаар сэрж, даруй идэвхждэг юм. Бухимдах, бие өвдөх, биеийн хэт их ачаалал үүнд нэрмээс болно. Далд үе нь хэдэн сараас хэдэн жил ч үргэлжилж мэднэ.
- Мико бактерийн унтаа болон идэвхжих био химийн механизм нь дэлхийн анагаах ухааны суурь асуудал юм. Юуны өмнө өнөөдөр бид бие мах бодид бактери идэвхжихэд нэмэр болдог дотоод эд эсийн хүчин зүйлийг ойлгож, олох хэрэгтэй байна. Дэлхийд эрдэм шинжилгээний олон төв энэ эрлийг хийж байна. Манай химийн олон дүрсийн хүрээлэн ч энэ чиглэлээр ажиллаж буй. Бид сүрьеэ унтаж, сэрэх механизмд ордог уурагны бүлгийг нээж чадсан. Эдгээр уургийг «идэвхжүүлэх хүчин зүйл» гэж нэрлэсэн. Бүр унтаа байдалд ч идэвхтэй мико бактерийн ялигүй хувь ямагт байдаг аж. Тэдгээр нь уурагны молекулыг дайчилж, улмаар тэр нь «чимээгүй» мико бактерийг идэвхжүүлж, тэдгээр нь сэрж, идэвхтэй үрждэг байна.
Хүний бие мах бодь дахь эдгээр унтаа мико бактерийг илрүүлэх тун амаргүйд гол бэрхшээл байдгийг профессор онцлон тэмдэглэв. Гэхдээ түүнээс ангижрах бүр хэцуу. Учир нь сүрьегийн идэвхтэй хэлбэрийг эмчилдэг антибиотик түүнд үйлчилдэггүй. Бид идэхжүүлэх хүчин зүйл – өвчний унтаа болон сэрэх байдалд оролцдог тэдгээр үүргийг хаах чадвартай бодис олж хэрэглэх цорын ганц зам бий гэсэн дүгнэлт хийсэн. Энэ зорилгоор бид шинэ эм био химийн ямар реакцид нөлөөлөхийг тодорхойлохын тулд бактерийн доторхи био химийн төрөл бүрийн үйл явцыг судлах боллоо.
- Одоо дэлхийн эрдэмтэд мико бактери маш тогтвортой үржихэд хүргэж буй хүчин зүйлийг судалж байна. Тийм судалгаа шинэ эм бүтээхэд маш чухал. Өвчний тийм тогтвортой хэлбэр ердийн эмээр эмчлэхэд их бэрхшээлтэй. Эмчилгээ хэдэн жил үргэлжилж мэднэ, тэгэхдээ эдгэрнэ гэсэн баталгаа байхгүй. Ийм тохиолдолд эм нэн хортойгоос гадна ердийнхөөс олон дахин их зардал шаардагдана.
Сурьеэ өвчнийг ур бүтээлтэй анагаах эм бүтээхийн тулд олон улсын эрдэм шинжилгээний нэгдэл байгуулсан бөгөөд түүний бүрэлдүүнд ОУ, АНУ-ын судалгааны болон арилжааны байгууллагууд орсныг профессор Яков Лавровский ярианыхаа төгсгөлд мэдээллээ.

Орчуулагч П. Шагдар