Foto: http://www.chizz.dn.ua/productТүүнийг нийслэлийн «Сокольники» амралтын цэцэрлэгт хүрээлэнд барина, тэнд жил бүр мөхөөлдөсний наадам хийдэг юм.
- Мөхөөлдөсний ордон ямар байх талаар Оросын мөхөөлдөс үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхий захирал Александр Елхов «ОДХ» радио компанийн сурвалжлагчид ярив.
- Энэ ажил хэргийн, зугаа цэнгээний төв байх юм. Бид хүнсний үйлдвэрийн нэг салбар болох мөхөөлдөсний тухай ярихыг хүсч байна. Тэнд мөхөөлдөсний музей ч, тоног төхөөрөмжийн болон амталж үзэж болох бүтээгдэхүүний музей ч байх юм. Ордонд мөхөөлдөс үйлдвэрлэгчийн мэрэгжилд сургах төв байрлана. Мөхөөлдөсний кафе, мөхөөлдөсний торт захиалж болох дэлгүүр ч байх нь мэдээж.
- Орост мөхөөлдөсөнд хөгшин залуугүй бүх хүн дуртай, тэгэхдээ чухамхүү эх орны мөхөөлдөст дуртай. Жишээ нь, өнгөрсөн жил тус улсад 400 мянга гаруй тонн мөхөөлдөс идсэн нь хуучин ЗХУ-д хэрэглэж байсантай бараг тэнцэж байна. Орост энэ үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бүр мөхөөлдөс үйлдвэрлэгчдийн нийт улсын өдөр бий болгох гэж байна.
- Эх орны амттан үйлдвэрлэгчид эрэлт байвал мөхөөлдөсний үйлдвэрлэлийг бараг хоёр дахин нэмэгдүүлж чадна гэж Александр Елхов ярив. Ингэх технологийн чадал ч, мэрэгшилтэй боловсон хүчин ч, өвөрмөц жор ч байна. Жишээ нь, худалдан авагч мөхөөлдөст төрөл бүрийн хачир үзэмжээрээ хийлгэж, амты нь өөрчилж болно.
- Оросын «пломбир», «эскимо» мөхөөлдөс дээд зэргийн чанартай, амттайг гадаадын хэрэглэгчид үнэлдэг гэж «Русский холод» компанийн төнлөөлөгч Сергей Проценко ярив.
- Одоо бид дэлхийн олон орноос мөхөөлдөс нийлүүлж буй сүлжээний тусгай дэлгүүрүүдтэй идэвхтэй ажиллаж байгаа. Эдгээр дэлгүүр дөнгөж нээгдэх үед эхний барааны 80 хувь нь ЗХУ-д үйлдвэрлэсэн мөхөөлдөс байсан. «ЗХУ-д үйлдвэрлэв» гэсэн шошгыг францчууд одоо ч санаж байгаа нь, энэ нь тэдний хувьд гойд сонин байв. Манай мөхөөлдөсний гүйлгээ сайн байсан. Бид европын зах зээлд амжилттай өрсөлдөх болсоор удаж байна.
- Манай мөхөөлдөс германи хүмүүст таалагдсан, тэд өөрийндөө орос мөхөөлдөсний үйлдвэр барихаар шийдсэн. Бүр тоног төхөөрөмжийг нь Оросоос аваачсан. Энэ сарын эхээр Москвад болох «2007 оны мөхөөлдөс, хүйтний ертөнц» олон улсын үзсэгэлэнд эх орны компаниуд шилдэг ололтоо харуулж байна.

Орчуулагч П. Шагдар