Оросын нийслэлд автомашины түгжрэлттэй тэмцэх нэг арга олов гэж энэ сайтыг бүтээгсэд нотолж буй. Москвагийн замыг чөлөөлөхийн тулд хотынхон өөрсдөө санаачлага гаргах ёстой гэж сайт зохиогчид нотолж байна.
- Москвагийн олон сая хүн өдөр бүр ажилдаа ирэх, буцахад олон цаг зарцуулахад хүрч байна. Газар дээр төдийгүй, метронд ч «түгжрэл» гарч байна. Нийслэлийн тээврийн сүлжээ байдаг чадлаараа ажиллаж байна. Хотынхон бие биетэйгээ ажлын газраа соливол яасан юм гэсэн энгийн шийдвэр амьдралаас гарах шиг боллоо.
- Үнэхээр ч Оросын нийслэлд ажлын олон байр адил шинжтэй бөгөөд хотоор явах шаардлагагүй юм. Ингэхээр тийм ажлыг гэртээ ойр адил ажлаар сольж болно. Зам ч чөлөөтэй, нийтийн тээвэр ч чөлөөтэй болно. Хүмүүс замын түгжээнд хайран цагаа алдахгүй гэж төслийг боловсруулагчийн нэг Герман Стерлигов ярьж байна.
- Энэ талаар урьд нь дэлхийд хэн ч бодож байгаагүй нь гайхалтай. 10 юмуу 10 сая хүн, чухам хэдэн хүн ажлаа тэгж солих нь чухал биш. Гол нь ажил солих бүрийд хүний амьдрал хэмнэнэ. Хүн автомашины түгжрэлтэд цагаа дэмий үрэх явдалгүй болно.
- Ажлын тохирох байр олохын тулд шинэ сайтыг үзэх хэрэгтэй гэж Герман Стерлигов ярив. Тэр сайтад орж, том биш хүснэгт бөглөөд л, аз таарвал ажлаа сольж болно. Үүнийг Интернет ашиглалгүй, утсаар ярьж гүйцэтгэж ч болно. Нэг л болзол бий, энэ үйлчилгээ төлбөртэй, 250 рубль буюу 9 орчим доллар төлнө. Учир нь энэ төсөл нийгмийн чиглэлтэй ч хувийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа юм. — Олонд түгсэн мэрэгжлийн тухайд ойлгомжтой, харин уран бүтээлийн мэрэгжлийн хүмүүс яах вэ? Герман Стерлигов хариулахдаа:
- Бид одоо уран бүтээлийн мэрэгжлийнхийг хэрхэх талаар арга зуй боловсруулж байгаа. Энэ анкет аль нэг мэрэгжлээр сонголт хийхэд шаардагдах бүх шалгууртай бөгөөд зураач, жүжигчин, сурвалжлагчдыг хамаарна. Гэхдээ ажил солиход түвэгтэй байх юм. Иймээс солих боломжгүй мэрэгжил бий гэж бид заасан, тийм тохиолдолд худалдах, худалдан авах журмаар ажиллавал дээр.
- Эзэнтэй ажлын байр нь бас бараа юм гэж Герман Стерлигов тайлбарлав. Түүнийг байшин, машин юмуу хуучин тавилга шиг худалдаж, худалдан авч буюу сольж болно. Жишээ нь, та гэртээ ойр, ирээдүйтэй, аль нэг талаар дээр ажил оллоо гэж бодъё. Таны байрыг эзлэх, өөрөөр хэлбэл ажлыг тань худалдаж авах хүн бий болно. Та чухам энэ хүнийг авахыг даргадаа ятгана. Та өөрийнхөө байранд чадвартай хүн авчирч, боловсон хүчний асуудал шийдэхэд тусалсанд нь ямар ч удирдагч талархах болно гэж төсөл зохиогч үзэж байна.

Орчуулагч П. Шагдар