Foto: http://www.finance.rich4you.ru2,5 тэрбум долларын өртөгтэй 38 сая гаруй карат алмаз гаргаж авав. Алмаазын экспорт нэмэгдэж, ЕХ-ны орнууд, Израиль, Арабын нэгдсэн эмирт улсад дуртай авч байна.
- Орос Улсад боловсруулсан, боловсруулаагүй алмаазыг үйлдвэрлэдэг гол газар нь АЛРОСА компани. Энэ компанийн үйлдвэрүүд Якутэд ажилладаг. Энд тавин жилийн дотор 265 тонн алмаз үйлдвэрлэсэн гэж статистик сонирхогчид тооцоолсон нь бараг дөрвөн вагон алмааз юм. АЛРОС-ын сацуу Пермийн хязгаар, Архангельск мужид бусад үйлдвэр ажилладаг. Өнөөдөр оросын компаниуд алмаазын бүтээгдэхүүний дэлхийн зах зээлд байр сууриа бэхжүүллээ. Оросын ерөнхийлөгч үнэт металл, чулууг улсаас гаргахыг либералчлах зарлигийг энэ оны эхээр гаргасан нь үүнд тус болжээ. Тийм арга хэмжээ оросын үйлдвэрлэгчдэд дотоод зах зээлд шаардагдаагүй бүтээгдэхүүнээр гадаадад нэмэгдэж байгаа алмаазын эрэлтийг хангах боломж олгож байна. Оросын очир алмаас үйлдвэрлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Арарат Эвоян ярихдаа:
- Компаниуд чөлөөтэй ажиллавал гэрээ байгуулж, бараагаа дор нь ачуулдаг. Энэ нь бас Антверпен, Тель-Авив, Гонконг дахь дэлхийн зах зээлд гарах, алмаазын түүхий эдийг хэвийн байдлаар худалдах хэвийн компаниуд байгуулах боломж олгодог.
Орос Улсад дэлхийн алмаазын зах зээлийн дөрөвний нэг ногдож буй. Оросын алмаз боловсруулах үйлдвэрүүдэд хамгийн тэргүүний технологи ашигладаг. Энэ нь очир алмаасыг дээд зэргийн чанартай болгож, гадаадын компаниудтай амжилттай өрсөлдөх үнийн түвшинд байлгаж буй. Эх орны үйлдвэрлэгчид боловсруулаагүй ч, боловсруулсан ч алмаазыг гадаадад гаргаж буй, ингэхдээ боловсруулсан алмаазын тоо байнга нэмэгдэж байна. Очир алмаасын зах зээл уламжлалыг маш их дагадаг, худалдан авагч худалдагчдын харилцаа олон жилээр тогдог. ОУ боловсруулсан алмаз үйлдвэрлэх талаар дэлхийд Энэтхэг, Израилийн дараа гуравт орж байна.
- Өнөөдөр алмаз олборлодог ихэнх орон, жишээ нь, Ботсван, ЕАБНУ, Канад Улс алмаазыг талстлах хувиа нмэгдүүлэхийг хичээж байна. Хятадад ч очир алмаас үйлдвэрлэж эхлэв, учир нь зах зээлд өрсөлдөөн нэмэгдэж байна. Орос Улс дэлхийн хандлагаар явж байна. Орос Улсад талстлах тавь гаруй үйлдвэр бий, энэ үйлдвэрлэл АЛРОСА ажилладаг Якутэд хамгийн амжилттай хөгжиж буй.
Иймээс Оросын очир алмаас тухайлбал Бельги, АНУ, Израильд эрэлттэй байгаа нь санамсаргүй хэрэг биш ээ.

Орчуулагч П. Шагдар