Орос Холбооны Улсын ерөнхийлөгч Владимир Путин залуу зохиолчидтой уулзахдаа ийн мэдэгдлээ.
- Уулзалт Москва орчмын Ново-Огарево дахь ерөнхийлөгчийн харшид албан ёсны бус байдалд болов. Ерөнхийлөгч зохиолчидтой ярилцахдаа орос хэлийг хадгалж, хөгжүүлэх сэдвийг хөнджээ. Тэр тусмаа 2007 он ОУ болон дэлхийд орос хэлний жил болж байгаа юм.
- Манай оронд 160 гаруй үндэстний төлөөлөгчид орос хэлээр ярьдаг. Гэхдээ ОХУ-ын гадна аж төрдөг олон хүн ч орос хэлийг төрөлх хэлээ гэдэг. Орос хэлээр туурвисан уран зохиол бидний хувьд улсын эрх ашиг, гадаадад ОУ-ын байр суурийг бэхжүүлэх үүднээс онцгой чухал юм.
21-р зуунд номын хувьд өдий төдий «өрсөлдөгч» гарч ирснийг ОУ-ын төрийн тэргүүн үгүйсгэсэнгүй, гэхдээ ном байр сууриа хадгалж буй, учир нь ном бол эрин үеийн толь учир түүнээс илүү найдвартай мэдээлэл түгээгч байхгүй юм. Гэвч энэ толь харамсалтай нь урнаар өгүүлбэл их нөлөөтэй болж, агуулга тааруу арилжааны бүтээлээр дүүрээд байна. Энэ нь хүний ертөнцийг үзэх үзэл төлөвших болон түүний санаа сэтгэлд нөлөөлж чадахгүй юм. Гэвч энэ нь байж, ашиг орлого өгсөөр байна. Уран сайхны хувьд дээд зэргийн чанартай уран зохиолын хувьд түүнтэй зах зээлийн хуулиар өрсөлдөхөд амаргүй. Улсаас дорвитой дэмжих хэрэгтэй байна. «Сонирхол, уран бүтээлийн зарчмыг хөгжүүлж, бодож сургах тийм уран зохиолыг дэмжих шаардлагатай гэж улс үзэж байгааг» Владимир Путин батлан өгүүллээ.
- Ерөнхийлөгчийн үг дорвитой ажиллавч тийм ноцтой бэрхшээл үзэж буй залуу зохиолчдыг баярлуулав. Ашиг хонжоо олох зорилготой ном бичдэггүй зохиолчдын хувьд «мэрэгжил нь эдийн засгийн хувьд хориотой» гэмээр байдал үүссэнийг зохиолч Игорь Савильев туйлын илэн далангүй ярив. Тэд өөрийн бүтээлээр амь зууж чадахгүй байна. Үүнийг зөв шүүмжлэл гэж ерөнхийлөгч үзээд, чухамхүү улсын захиалгын систем залуу зохиолчдыг ямар нэг хэмжээгээр дэмжиж чадна гэж хэллээ.
Зохиолчдыг дэмжих тухай ярианд жүжгийн зохиолч Анастасия Чеховская оролцож, залуу зохиолчдын оросын нийгэмлэг байгуулах санал гаргав. Владимир Путин энэ санааг сайшаасан ч энэ нь улсын мэдэх зүйл биш гэв. Ерөнхийлөгч залуучуудад хандаж, «Та нар энэ санаагаа өөрсдөө хэрэгжүүлж бүрэн болно» гэлээ.
Владимир Путин залуу зохиолчдыг дэмжихээ амласан ч уран сайхны бүтээл туурвих нарийн чимхлуур ажлын тухай ярьж байгааг сануулав. Энд улсаас хөндлөнгөөс оролцож, саад хийхгүй, тулгаж шаардахгүй, зөвхөн нөхцөл л бүрдүүлэх нь чухал юм.

Орчуулагч П. Шагдар