Foto: http://www.epochtimes.ruТус холбоо Орост ажиллах буюу суралцахаар ирж байгаа гадаадын иргэдийг нэгтгэх, тэдэнд тохижоход нь туслах, шаардлага тохиолдвоос хуулийн тусламж үзүүлэх гол зорилготой юм.
- Одоо ОУ-д хамгийн багцаалсан байдлаар 5 саяас доошгүй цагаач ажил хийж байна. Тэдний дөрөвний гурав нь ЗХУ-ын хуучин БНУ-уудын иргэд, бусад нь янз бүрийн орон, тивийн төлөөлөгчид юм. Оросын цагаачдын холбоонд 26 орны иргэн оржээ.
Бүр ЗХУ-ын үед суралцахаар ирсэн, хувь зохиолын эрхээр энд бүрмөсөн үлдсэн хүмүүс Оросын цагаачдын холбоо байгуулах санаа сэджээ. «Энд гадаадын хүнд ямар бэрхшээл тулгардаг, түүнийг яаж давахыг чухамхүү бид дотроос нь мэднэ» гэж Энэтхэг гаралтны төлөөлөгч Нираж Жайн ярьж байна. Тус байгууллагыг байгуулагчийн нэг, Бенинээс гаралтны төлөөлөгч Фадеби Саня ярихдаа:
- Орос хэлний асуудал бий. ТУХН-ийн орнуудаас гаралтай ихэнх хүний хувьд энэ асуудал байхгүй. Харин бидний хувьд бий. Үүний улмаас бэрхшээл учирдаг. Нэгд ийм. Хоёрт, эдгээр орны иргэн Орост олуулаа байгаа учир яаж ийгээд зохион байгуулж болно. Бид ирээдүйд ТУХН-ийн байгууллагуудтай хамтран ажиллаж болох юм. Одоогоор манай байгууллагад 26 орон багтаж буй. Гэхдээ нэгдэхийг хүсэгчдэд бидний үүд хаалга байнга нээлттэй байгаа.
- Тус байгууллагад хэлний дамжаа хичээллэх нь шинээр ирэгсдэд Оросын нийгэмд түргэн дасахад тусална. Бас хуулийн алба байгаа, учир нь ОХУ-ын хуулийг мэдэхгүйгээс олон асуудал гарч буй.
Оросын цагаачдын холбоо Оросын ерөнхийлөгчийн тамгын газар, Төрийн дум, Холбооны зөвлөл, Цагаачлалын албыг оролцуулан улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллана. Орост ажиллахаар ирсэн хүмүүст улсаас туслах хэрэгтэй. Учир нь цагаачид нь өнөөдөр эдийн засгийн хувьд хөгжингүй аливаа улсын салшгүй хэсэг болж байгаа юм.

Орчуулагч П. Шагдар