Foto: http://www.korrespondent.netМэрэгжилтнүүд үүнийг тухай нилээд ойрын үед бүтэх ажил мэтээр ярьж байна.
- Оросын сансрын салбарын гол үйлдвэр – пуужин-сансрын «Энергия» нэгдлийн нэг зорилго нь 2012 он гэхэд сарыг тойрч нисэх, дараа нь Саран дээр буух явдал юм. Бүр өнөөдрийн технологийн түвшин ингэх боломж олгож байна гэж тус нэгдлийн тэргүүн Николай Севастьянов үзэж байна.
- Бид Саран дээр инфра бүтэц бий болгож эхлэхийн тулд 2015 он гэхэд саран дээр сансрын нисэгч буулгаж, 2020 он гэхэд дэлхий, cарны хооронд байнга ажиллах тээврийн инфра бүтэц байгуулах саналтай байна. Бид одоо «Союз» хөлгийг Сарны хөтөлбөрт зориулан шинэчилж байна гэж тэр ярилаа.
- Сар руу нислэг хийх Оросын олон дахин ашигладаг «Клипер» хөлгийг 2015 онд ашиглалтад оруулна гэж Севастьянов бас мэдээлэв. Оросын хөлгийн хувьд завсрын зорилго нь ОУСС байх бөгөөд энэ станц олон улсын сансрын буудал болно гэж пуужин-сансрын нэгдлийн тэргүүн үзэж байна. Гол төлөв хүмүүс тээвэрлэхэд зориулсан «Клипер» хөлгөөс гадна Сарны бааз барихад тойрог зам дундын «Паром» чиргуул хөлөг оролцох юм.
«Энергия» нэгдлийнхэн 2025 он гэхэд ашигт малтмал олборлохын тулд сарыг аж үйлдвэрийн аргаар эзэмшиж эхлэхийг бодитой зүйл гэж үзэж байна. Энэ нь эрчим хүчний хувьд чухал, учир нь хүн төрөлхтөн нүүрс ус төрөгчийн нөөцөө удахгүй дуусгана. Үүнээс гадна бид түүнийг шатааснаар экологоо муутгаж байгаа юм. Эрдэмтэд цэвэр бүрдэл зүйлд үндэслэсэн шинэ төрлийн эрчим хүч бүтээх асуудлыг хэдийн шийдэж байна гэж Севастьянов ярьж байна.
- Өнөөдөр халуун цөмийн эрчим хүч хөгжүүлэх нь нэг асуудал боллоо. Одоо тийм ажил хийж байна. Тэр ажилд Курчатовын нэрэмжит төв оролцож, энэ ажлыг Орос Улсын талаас удирдаж байна. Энэ нь олон улсын төсөл. Францад түргэн нейтроноор ажилладаг халуун цөмийн олон улсын анхны реактор ИТЭР барьж буй. Одоогоор дейтерий, тритийг түлш болгож байгаа. Энэ нь эхний алхам байж болох юм. Гэхдээ гелий – 3 хавьгүй үр бүтээлтэй.
- Гелий – 3 изотоп дэлхийд бараг байхгүй. Нарнаас сансрын уудамд олон тэрбүм жилийн турш сансрын бодис хаяж ирсэн ч дэлхийн соронзон талбай, агаар мандлын улмаас тэр нь дэлхийд бууж байгаагүй юм. Саран дээр агаар мандал, соронзон талбай байхгүй болохоор гелия-3 маш их хуримталсан. Дэлхийн хиймэл дагуулаас зөвлөлтийн автомат сатнцуудын хүргэж ирсэн Сарны дээжийг эрдэмтэд судлаад, саран дээр гели-3 байгааг мэдсэн юм. Урьдчилсан үнэлгээгээр, саран дээрх гелия-3 изотопийн нөөц олон сая тонн байна. Тэгээд ч энэ нь Сарны ирээдүйн үйлдвэрлэл, эцсийн бүлэгт дэлхийн хэрэгцээнд зориулагдах юм.

Орчуулагч П. Шагдар