Foto: http://www.sushkov.ruЭнэ нь Орос, Монгол, Хятад, Казахийн нутгаар Алтайн уулыг дамжих юм.
- Алтай нь энэ дөрвөн орны хилд орших уулын орон. «Алтай» гэсэн уг түрэг-монгол «алтан» гэсэн үгнээс гаралтай, «Алт» гэсэн утгатай. Энэ нутаг байгалийн байдал, биологийн олон дүрсийг хадгалснаараа үнэхээр «алтан» шинжтэй, амьтан, ургамлын аймгийнх нь олон дурс Олон улсын улаан номонд бичигджээ. Зөвхөн БН Алтай Улсыг аваад үзье. Тус улсын таван объект байгал хамгаалалтын дээд статустай юм. Тэдгээрийг 1998 онд ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвийн жагсаалтад «Алтай – алтан уул» нэрээр оруулжээ.
-Олон улсын замын нээлтэд зориулж «Алтай бидний нийтийн орон гэр» аялал жуулчлалын хөтөч номыг орос, хятад, монгол, казах хэлээр хэвлэнэ. Алтайн байгалийн болон түүхт сонирхолтой нутгаар 22 өдөр аялах юм. Жуулчид тохилог автобусаар аялана, эсвэл дугуйтай зочид буудал гэгчид байрлана.
- Тойрог зам нь улс бүрийн гол газарт буудалтай. Жишээ нь, жуулчид Алтайн хязгаарын нутагт ОУ-ын хамгийн алдартай рашаан сувиллын нэг «Белокурихад» амарч болно. Энэ жил 140 жилийн ойгоо тэмдэглэсэн энэ амралтын газар 13 рашаан сувилалтай юм. Энд хүхэр ус төрөгчтэй рашаанд орохоос гадна жуулчид олон сонирхолтой зүйл үзнэ. Тухайлбал, Церковка уулын оройгоос парапланаар хөөрч, Пантелеймон хутагтын сүм, Алтайн соёлын музей, Эмээгийн баяр домогт хадыг үзнэ.
- Алтайн хязгаарт жуулчид байх дараачийн газар нь уурхайгаар алдартай Змеиногорийн район. Энд тэд «Дур булаам» гэсэн нэртэй ууланд очих бөгөөд тэр уулыг зуун талаас нь харвал том амтай үлгэрийн амьтан шиг санагдана. Жилд хоёр удаа – хавар, намар өдөр шөнө тэнцэх үед нар тэнгэрийн хаяанд шингэхийн өмнө тэр амьтны амаар орох мэт болно. Мартахын аргагүй сонин зураглал. Жуулчдад Алтайн уул уурхайн ажлын түүх, чулуу зүсэх ажлын орон нутгийн хоёр хосгүй музей үзүүлнэ. Хоёр дахь музейн хамгийн үнэт үзмэр нь «Радомыс» гэдэг хаш чулуу юм. Энэ нь инжааны нарийн ажил, түүнийг өсгөгч шилээр харахад чулуун хавч барьсан хосгүй үзмэр болно.
Foto: http://www.tur.poxod.ru- «Алтай – алтан уул» хил дамнасан аялал жуулчлалын БН Алтай Улс дахь гол цэг нь Чуйн зам, Телец нуур, харин Хятадын нутагт бол Канас нуур, Өрөмчийн район юм. Жуулчид аялуулах тодорхой асуудлыг 5-р сард БН Алтай Улсын нийслэл Горно-Алтайск хотод цугларах 4 орны хилийн нутгийн аялалын жуулчлалын том операторуудын уулзалтаар хэлэлцэнэ. БН Алтай Улсын парламентын депутат Сергей Заблицкий ярихдаа:
- Одоо Чуйн замд Семиний даваанд, бас Алтайн хязгаар, Зүүн Казах мужийн хил дээр европын 2-3 одтой зочид буудлууд байгаа. Эдгээр нутгийг хөгжүүлэх нийгэм-эдийн засгийн улсын хөтөлбөрт эдгээр асуудлыг тусгах ёстой. Тэдгээрийг биелүүлэх ажлыг ойрын үед түргэтгэх ёстой.
- 6-р сард ОХУ-ын автомашины спортын холбооны дэмжлэгтэйгээр авто машины туршилтын аян явуулж, аялалын зам, жуулчдын буудаллах, амрах газрыг тодруулах юм. Одоо аялалын зам нээх асуудлыг дөрвөн орны хил, гаалийн болон бусад албатай зохицуулж байна. Төгсгөлд нь Орос, Монгол, Хятад, Казахийн засгийн газар хилийн хамтын ажиллагааны хүрээнд «Алтай – алтан уул» замаар Foto: http://www.m-tur.comжуулчид чөлөөтэй зорчуулах тухай шийдвэр гаргах юм.
- Хил дамнасан аялал жуулчлалын ийм зам бий болгохыг «Алтай бидний нийтийн орон гэр» олон улсын зохицуулах зөвлөл санаачилжээ. 2002 онд байгуулагдсан энэ зөвлөл газар зүйн хувьд Алтай нутагт орших БН Алтай Улс, Алтайн хязгаар, Монголын Ховд, Баян-Өлгий аймаг, БНХАУ-ын Уйгарын өөртөө засах орон, Зүүн Казах мужийн парламентын төлөөлөгчдийг нэгтгэж буй. Тус зөвлөл энэ хосгүй нутгийн байгал хамгаалах, байгал ашиглах, нөхөн сэргээх ажилд хууль тогтоох ажлыг зохицуулах гол зорилготой юм.

Орчуулагч П. Шагдар