Иракийн эсрэг эвсэлд оролцохоо улам олон орон багасгаж байна.
- Их Британи Улс Персийн булангийн районд цэргийн оролцоогоо багасгахаа мэдэгдсний дараа Дани, Литва Улс мөн ингэлээ. Тухайлбал, Дани Улс цэргээ энэ оны 8-р сар гэхэд гаргах бодолтой байна. Тус улсын ерөнхий сайд Андерс Фог Расмуссен ийн мэдэгдлээ. Литва Улс Иракт цэргийнх нь байрлах хугацаа дууссаны дараа шинээр цэрэг аваачихгүй гэж тус улсын БХ-ын сайд Юозас Олекас мэдээлжээ.
Их Британийн тухайд бол, тус улс цэргээ 1600 хүнээр цөөрүүлнэ гэж ерөнхий сайд Тони Блэр мэдэгджээ. Цэргээ чухам хэзээ гаргахыг тэр хэлсэнгүй. Тэгэхдээ иракийн эрх баригчдад хариуцлагын ихэнхийг үүрүүлсний дараа л тийнхүү цөөруулэх боломжтойг тэмдэглэжээ. Хэтдээ Иракт британийн 5500 цэрэг үлдэнэ. Харин хэр удаан хугацаанд үлдэх бол? Энэ талаар ихэд эргэлзэж буй. Оросын шинжээч Александр Пикаев энэ талаар ярихдаа:
- Ерөнхий сайд Тони Блэр огцрох нь олны дотор дэмжлэг хүлээгээгүй энэ дайнд Англи Улс оролцсонд сонгогчид дүргүйцэж байгаагийн улмаас лейбористууд ээлжит сонгуульд ялагдахгүйн тулд шинэ ерөнхий сайд Иракаас британийн цэргийг бүрмөсөн гаргахад хүргэж мэднэ гэлээ.
- Гэхдээ Америкийн зарим тунш байр сууриа хянаж үзэхэд хүрсэн нийгмийн санаа сэтгэлийг бодохоос аргагүй. Америкийн одоогийн захиргааны бодлогоос зай барих гэсэн эрмэлзэл улам тод илэрч байна. Иракийн байдал мухардсан, ирээдүйг ухаарч байгаа нь ч нөлөөлж буй. АНУ-д ерөнхийлөгчийн сонгуульд дөхөж буй нөхцөлд Иракийн дайныг шүүмжлэх явдал улам нэмэгдэж байгаа үед Вашингтоныг харахыг хүсэгчид улам цөөрсөөр байна.

Орчуулагч П. Шагдар