2-р сарын 23-ны өдөр олон үеийнхний залгамж шинжийг харуулж, дэлхийн ІІ дайны хүнд ширүүн тулалдаанд онцгой алдаршсан цэргүүдийн гавьяаг бүхэнд сануулдаг юм. Оросын орчин үеийн дайчид энэ уламжлалыг нэр төртэй үргэлжлүүлж байна.
- Эх орноо хамгаалагчийн өдрийн өмнө ерөнхийлегч Владимир Путин онцгой шалгарсан орос офицеруудад Кремльд дээд шагнал гардуулав. Шагнал гардуулах үед тэр мэдэгдэхдээ:
- Зэвсэгт хүчин бүх үед улсын бүрэн эрхт байдал, ард иргэдийн тайван байдлын найдвартай баталгаа болж ирсэн юм. Эх орондоо хүчин зүтгэх офицеруудын уламжлал цэргийн үйл хэргийн хүрээнээс хол давж, заримдаа нийт нийгмийн зан суртахууны баримжаа болж байлаа. Өнөөдөр орос офицеруудад шагнал гардуулахдаа хүчтэй цэрэггүй, хүчтэй жанжингүй хүчирхэг арми байдаггүйг онцлон тэмдэглье. Ялгуусан арми бүрийн үндэс нь хувийн эр зориг, мөн цэргийн үүрэг нь аугаа ихийг өөрийн биеэр ухамсарласан явдал ямагт байдаг гэж оросын ерөнхийлөгч хэллээ.
- Путин шагнуулсан офицерууд дотроос Оросын баатар – атомын шумбагч «Брянск» крейсер хөлгийн дарга, 1-р зэргийн ахмад Сергей Рачук, гавьяат туршин нисэгч Николай Куимов нарыг анх нэрлэв. «Тэд онцгой хатуужилтай хүмүүс, тэдний хувьд тэвчээр, амь бие хайргүй зүтгэх нь хэрэг дээрээ өдөр дутмын ажил болсон юм» гэж ерөнхийлөгч хэллээ.
Шагнагдсан оросын бүх офицер улсын батлан хамгаалах чадварыг бэхжүүлэх зорилтыг гайхамшигтай биелүүлж буй. «Тэд уургуу биелүүлж, жинхэнэ баатарлаг үйлс бүтээж, мэрэгжлийн хувьд гаргуун ажиллав» гэж Путин онцлон тэмдэглэв.
- ОУ олон улсын асуудал шийдэхэд цэргийн хүч бага хэрэглэхийг байнга зорьж буй. Оросын ерөнхийлөгч саяхан аюулгүй байдлын асуудлаар Мюнхен хотод болсон бага хурал дээр үг хэлэхдээ, хүч давамгайлуулах нь нилээд хэдэн орныг уй олноор хөнөөх зэвсэг эзэмшихэд гарцаагүй хүргэнэ гэж мэдэгдсэн. Түүгээр ч барахгүй, терроризм гэсэн дэлхийн шинжтэй зарчмын хувьд шинэ аюул бий болсон. Чухамхүү Оросын зэвсэгт хүчин хойд Кавказад олон улсын терроризмын хүчинтэй анх тэмцэхэд хүрсэн юм. Тэгээд ч тэд энд эр зориг, хатуужлаа бүрэн гаргасанаар энэ аймшигт цохилтыг хөнөөлгүй болгосон юм.

Орчуулагч П. Шагдар