Манай нэвтрүүлэгт оролцож, энэ сангийн тухай ярихыг «Базовый элемент» компанийн ерөнхий захирлын зөвлөх Олег Дерковскийгаас бид хүсэв. Олег Михайловичийг Монголд сайн мэднэ. Тэр Монголд Оросын ЭСЯ-ыг долоон жил тэргүүлсэн. Гэхдээ зочиндоо асуулт тавихын өмнө «Базовый элемент» компанийн талаар цөөн үг дурдая.
- Энэ нь нийтдээ 20 хүртэл тэрбүм долларын хөрөнгөтэй Оросын том компанийн нэг. Одоо тус компанийн эрх ашиг эрчим хүч, машины үйлдвэр, нөөц, санхүүгийн үйлчилгээ, барилга гэсэн таван салбарт төвлөрөөд байна. Энэ нэгдэлд «Сибирский алюминий», суудлын болон ачааны машин, автобус, бартаат замын машин үйлдвэрлэдэг «ГАЗ» групп багтдагийг хэлэхэд хангалттай.
Одоо Олег Дерковскийд асуултаа тавъя.
- Монголд «Базовый элемент» компанийн сонирхол юунд үндэслэж байна вэ?
- Юуны өмнө «Базовый элемент» нь Оросын үндэсний нэгдэл. Монгол Улс нь Орос Улсын хамгийн найрамдалт орны нэг гэдгийг бид үндэс болгодог. Иймээс бид 20 жилийн өмнө манай хоёр орны хооронд байсан эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэхийг сонирхож буй. Монгол дахь манай компанийн сонирхол нилээд өргөн, юуны өмнө уул уурхайн болон санхүүгийн салбар, бас эрчим хүчийг хамаарч буй. Бид Улаанбаатарт компанийн төлөөлөгчийн газраа нээсэн, сүүлийн бүтэн хагас жилд Монголын зохих үйлдвэртэй холбоо тогтоож, Оросын болон монголын хуулийг сахин мөрдөж ажлаа эхлээд байна.
- «Базовый элемент» компаниас саяхан байгуулсан «Орос Улс-Монгол Улс, 21- зуун» гэсэн сан ямар гол зорилготой вэ?
- Юуны өмнө энэ нь хандивын сан, гол зорилт нь боловсрол, ШУ, соёл, спортын салбарт орос-монголын харилцааг өргөжүүлэхийг дэмжиж туслах явдал. Тухайлбал, тус сан Оросын юуны өмнө уул уурхайн мэрэгжлээр хэдэн дээд сургууль болон Плехановын нэрэмжит Эдийн засгийн академийн Улаанбаатар дахь салбарын оюутнуудад стипенд олгоно. Тухайлбал бид Монголын үндэсний боловсон хүчин бэлтгэхэд тусалж, бур энэ жилээс дээр дурдсан салбар сургууль болон Москва, Санкт-Петербургийн их сургуулийн 20 орчим монгол оюутны суралцах зардлыг төлөх бодолтой байна. Эдгээр оюутныг конкурсийн үндсэн дээр шалгаруулахдаа гол гол хичээл, бас орос хэлээр шалгалт авна. Бид энэ ажлыг ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монгол Улсын Боловсрол, соёлын яамтай зохицуулна. Бид бас орос хэл гүнзгийрүүлэн үздэг монголын сургуулиудад тусалж, тэдгээрийг сурах бичгээр хангахад тусална. Бур ойрын үед бид Монголын нэг дээд сургуульд зориулж орос хэл, уран зохиолын салбарын хэлний тэнхим худалж авах бодолтой байна. Бид Монголын ард нөхдий Оросын нийгэмлэгт туслахаар шийдсэн.
- «Танай сан «Орос Улс болон дэлхий дахь орос хэлний жилд» зориулсан «ОДХ» радиогоос зарласан «Орос хэл Монголд» гэсэн сэдэвтэй уралдааныг ивээн тэтгэгчийн нэг. Энэ талаар бид та бүхэнд талархаж байгаа.
«Базовый элемент» компанийн сан танай уралдаанд түрүүлэх, 2007 онд Монголын дунд сургууль төгсөгчид зориулсан шагнал гаргасан тухай мэдээг «ОДХ» радиогийн сонсогчид хэдийн дуулсныг бид мэдэж байгаа. Энэ шагнал нь Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн академийн Улаанбаатар дахь салбарт суралцах зардал юм. Түрүүлэгчийн нэр тодормогц бид техникийн болон захиргааны асуудал шйдэхээр тэр хүүхэдтэй холбоо барина. Тиймээс сургууль төгсөж байгаа хүүхдүүд «ОДХ» радиогийн уралдаанд зохион бичлэгээ түргэн ирүүлэх хэрэгтэй. Энэ уралдааны асуултыг «ОДХ» радиогоор үе үе нэвтрүүлж байгаа бөгөөд «Новости Монголии» сонины энэ оны 1-р сарын 26-ны дугаарт нийтлүүлсэн юм.
- Энэ ялдамд би Монголд байдаг өөрийн бух найз нартаа гал гахай жилийн мэндчилгээ дэвшүүлэхийг хүсч байна. Та бүхэнд ажлын амжилт эрүүл мэнд, хөгжил цэцэглэлт хүсэн ерөөе.

Орчуулагч П. Шагдар