Foto: http://www.rg.ruАНУ-ын удирдлага Зуун Европт пуужингийн бааз байрлуулах бодлоо хэрэгжүүлэхээс өмнө Орос Улстай энэ талаар хэлэлцээ хийх хэрэгтэй гэж Германы ГХ-ийн сайд Франк-Вальтер Штайнмейер «Хандельсблатт» сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Ираны пуужингууд Европ болон АНУ-д аюултай гэсэн америкийн нотолгоо Ираны цэргийн техникийн хөгжлийн өнөөгийн нөхцөлд огт бодитой биш гэж сайд үзэж буй.
Оросын ерөнхийлөгч Путин саяхан Мюнхен хотод болсон олон улсын бага хурал дээр үг хэлэхдээ, Европт бодитой заналхийлэх пуужин «асуудалтай гэгдэх орнуудад» байхгүй гэж тодорхой ярьсан. Оросын ерөнхийлөгчийн энэ бодлыг одоо ХБНГУ-ын ГХ-ийн сайд дэмжиж байгаа нь харагдлаа. Тэгвэл Германы БХ-ын сайд АНУ-ын пуужингийн төлөвлөгөөний талаар Орос Улстай ОУ-НАТО-гийн зөвлөлийн хүрээнд хэлэлцээ хийх хэрэгтэй гэж бас үзэж буй.
АНУ ПДХ систем байрлуулах бодолтой байгаад Чех, Польшийн хүн ам наашгүй хандаж буйг Чехэд болж байгаа жагсаал цуглаан гэрчилж байна. Америкийн төлөвлөгөөний тухайд Чехэд нийт улсыг хамарсан хэлэлцүүлгэ өрнөлөө. Чехийн ерөнхий сайд Мирек Тополанек Чехийн нутагт ПДХ системийн радио локацийн бааз байрлуулахыг хэдийн зөвшөөрсөн бол Прагийн гудамжинд болж буй жагсаалд оролцогчид «Санал хураалт явуулах хэрэгтэй, баазтай байх эсэхийг ард түмэн шийднэ» гэсэн уриа лоозон тараалаа. АНУ пуужингийн бааз байрлуулах бодолтой байгааг Польшийн хүн амын тэн хагас гаруй нь албан ёсны санал асуулгаас үзвэл энэ төлөвлөгөөнд наашгүй хандаж буй.
Зуун Европт ПДХ систем байрлуулах талаар санаа бодлоо ярихыг Оросын парламентын доод танхимын гадаад хэрэг эрхлэх хорооны дарга Константин Косачеваас бид хуслээ.
- ПДХ бух систем Оросын хилийн дагууд тевлерех нь. Тэдгээр нь ОХУ-ын эсрэг чиглээгуй гэсэн аливаа тунхаглал ердее л тунахаглал л юм. Бух зуйл маш аюултай бегеед едеен хатгасан байдлаар даамжрана гэж би бодож байна, учир нь дэлхийн аюулгуй байдал бэхжихгуй ээ. Тэгээд ч Чех, Польш зевхен Орос, АНУ тедийгуй, хучний олон тевийн эрх ашиг мергелдех тийм байдалд орж мэдэхийг тэр улсууд АНУ-ын шахалтын улмаас ойлгохгуй байгаа нь тун тоогуй.
- Герман Улс НАТО-гийн гол гишууний нэг, Европт ПДХ систем байрлуулах америкийн телевлегеений талаарх тус улсын санаа бодол маш дорвитой зуйл юм. НАТО-гийн еер нэг гол орон Францын санаа бодлыг ч тэмдэглууштэй. Европ дахь ПДХ хетелберийг Франц Улс сонирхохгуй байгаа бегеед туунд ямар нэг талаар оролцох бодолгуй байна гэж Францын ГХЯ-ны албан ёсны телеелегч Жан-Батист Матеи мэдэгджээ.

Орчуулагч П. Шагдар