Foto: http://www.ladno.ru/personЭдийн засаг, дэд бүтэц, терроризмтай тэмцэх хүрээнд ШХАБ-ын хөтөлбөрт цаашид тэднийг оролцуулахад ямарваа саад байхгүй гэж Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров мэдэгдлээ.
- ШХАБ-ын террортой тэмцэх бүс нутгийн байгууллага одоо террортой тэмцэх төсөлд эрх тэгш оролцох боломжийг ажиглагчдад олгох журам тохиролцож дуусаад байна. ШХАБ дахь ажиглагч Монгол, Пакистан, Энэтхэг, Иран Улс тус байгууллагын орнуудын хамтарсан цэргийн сургуулийг онцгой сонирхож буй, энэ сургуулиар терроризмын аюулыг сэрэмжлэх төрөл бүрийн хувилбар боловсруулж байгаа юм. Шинжээч Владимир Лукин ярихдаа:
- ШХАБ нь цэргийн байгууллага биш гэдгээрээ НАТО-гаас ялгаатай. Иймээс тус байгууллага өөрийн цэргийн стратегигүй юм. Харин БХ байгууллагын шугамаар хамтын ажиллагаагаа идэвхжүүлдэг. Энэ нь юуны өмнө терроризмтай тэмцэхэд чиглэжээ. ШХАБ-ын хүрээнд болдог бүх сургууль чухамхүү терроризмтай тэмцэх төрөл бүрийн хувилбар боловсруулахад чиглэжээ. Тийм сургуулийг Орос, Хятад, Казахт хийсэн. ШХАБ-ын бүх орон, энэ байгууллага дахь ажиглагчид олон улсын терроризмын аюултай ямар нэг талаар тулгарч буй. Үүнээс үүдэж хамтын ажиллагаагаа төрөл бүрийн хэлбэрээр идэвхжүүлэхийг хамтран сонирхож байгаа юм.
- ШХАБ-ын террортой тэмцэх сургууль энэ оны зун Оросын нутагт болно. Сургуульд ШХАБ-ын бусад бүх гишүүн – Казах, Киргиз, Хятад, Тажик, Узбек Улс анх удаа оролцоно. Террортой тэмцэх төсөлд ажиглагчдыг эрх тэгш оролцуулах журмыг тун ойрын үед тохиролцох бөгөөд түүнд Монгол, Энэтхэг, Пакистан, Иран Улс урьдынхаас нилээд өргөн оролцож магадгүй. Эдгээр орон 2005,2006 онд орос-хятадын болон хятад-казахийн цэргийн сургуульд ажиглагчаа оролцуулсан.
ШХАБ-ын ажиглагчдыг бүр энэ жил ШХАБ-ын эрчим хүчний төсөлд оруулж бас магадгүй. Тухайлбал, эрчим хүч агуулагч олборлох, тээвэрлэх болон үүнийнх нь салбарт байр сууриа зохицуулахын тулд Тегеранд ШХАБ-ын эрчим хүчний чуулга хийх тухай Ираны ерөнхийлөгчийн санаачлагыг авч үзэж байна. Иран-Пакистан-Энэтхэгийн хийн хоолой тавих төсөл яваандаа нийт ШХАБ-ын төсөл болж тун магадгүй. Учир нь түүнийг Хятадын нутаг хүртэл тавих бөгөөд хийн энэ хоолой тавихад оролцох боломжийг оросын компаниуд судалж байна.

Орчуулагч П. Шагдар