Foto: http://www.regtime.ru2008-2010 оны улсын санхүүгийн гол баримт бичгийг одоо засгийн газарт бэлтгэж байгаа бөгөөд энэ оны хавар парламентад оруулж, зуны чуулганаар батлуулахаар тооцоолж байна. Төсвийн төслийг цаг үеийнхээс ирээдүйнхэд шилжүүлэх зорилтыг Оросын ерөнхийлөгч Путин дэвшүүлжээ. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн үзүүлэлт тогтвортой нэмэгдсэн нь энэ алхмыг хийх угтвар нөхцөл болжээ. Энэ нь ирээдүйгээ итгэлтэй харж, эдийн засгийн бодлогын залгамж чанарыг гурван жилийн төлөвлөлтөөр хангах боломж олгоно. Улсын санхүүгийн шинэ гол баримт бичгийн ач холбогдлын талаар Холбооны зөвлөлийн орлогч дарга Светлана Орлова ярихдаа:
- ОУ-ын түүхийн гурван жилийн анхны төсвийг бүс нутгийн танхим их ач холбогдолтойд үзэж буй. Энэ нь нийгэм, эдийн засгийн байдал тогтвортой байгааг харуулж байна. Бид бүс нутгууд, нийт ОУ-ын эдийн засгийн хөгжлийн үзэл баримтлалыг харах ёстой. Гурван жилийн төсөвт эдийн засгийг диверсчлэх, нисэх онгоц, хөлөг онгоцны үйлдвэр, ОУ өнөөдөр дорвитой байр эзэлж буй аж үйлдвэрийн салбаруудыг хөгжүүлэх асуудлыг санхүүгийн хувьд хангах нь мэдээж.
- Үндэсний төслийг дэмжих нь маш чухал хүчин зүйл. Тэгээд ч үндэсний бүх төслийг гурван жилээр санхүүжүүлнэ гэж өнөөдөр зоригтой хэлж болно. Энэ нь хямд төсөр орон сууц, ХАА-г дэмжих, боловсрол, мэдээжээр эрүүл мэндэд хамаатай. Өнөөдөр гурван жилийн төсөв нь эдийн засгийн маш олон салбарт ирээдүйгээ зүгээр л харах төдийгүй, зорилтынхоо хэмжээг мэдэж, бид хаашаа хэрхэн хөдлөхийг мэдэх боломж олгож байна гэж Севтлана Орлова мэдэгдлээ.

Орчуулагч П. Шагдар