Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров сэтгүүлчдийн асуултад хариулахдаа ийн мэдэгдлээ. Манай тоймч тодруулахдаа:
- Владимир Путин Мюнхен хотод үг хэлэхдээ, олон улсын эрхийн хэм хэмжээг үл хайхрах, нэг туйлт ертөнц руу гулсан орох, дэлхийн бодлогод хүч хэрэглэх явдал давамгайлах аюулын асуудлыг хөндөж тавьсан. Бид үгээ сонсгох зорилгодоо хүрсэн гэж би бодож байна гэж Сергей Лавров үүнтэй холбогдуулан онцлон тэмдэглэв. Учир нь дэлхийд улс төрийн бодлогыг цаашид хэрхэн явуулах талаарх зарчмын санал зөрөлдөөнийг лавшруулж болохгүй юм. Дэлхийд бусдын санаа бодлыг харгалзалгүй бүх шийдвэр гаргадаг нэгдсэн төв бий гэдгийг бид урьдын адил үндэс болговол энэ будуувч явуургүй болохоо хэдийн харуулсан гэж Оросын ГХ-ийн сайд хэллээ.
Одоо Мюнхений бага хурал дээр Владимир Путины хэлсэн үгийн талаар эрэгцүүлж бодсон, илуу ухаалаг тайлбар ирж байна гэж Сергей Лавров ярив. Энэ нь ерөнхийлөгчийн ярьсан зүйлийг бүгд давтаж, энэ бүхний талаар олон оронд эртнээс дувт ярьж байгаа нь нотлогдож буй. Оросын ГХ-ийн сайд үүний жишээ болгож сая Нью-Дэлид Энэтхэг, Хятадын ажил нэгтнүүдтэй хийсэн хэлэлцээг дурдав. Сергей Лавров хамтарсан хэвлэлийн бага хурал дээр энэ уулзалтын дүнгийн талаар ярихдаа:
- Бид олон улсын харилцааны шудрага, тэнцвэртэй систем байгуулах, дэлхийг олон туйлт болгох хэрэгтэй гэдэг талаар санал нэг байна. Бид олон талт дипломат бодлогыг бүх талаар хөгжүүлж, дэлхийн үйл хэрэгт НҮБ-ын гол үүргийг бэхжүүлэх шаардлагатай гэдэг талаар санал нэг байна. Бид бас дэлхийн бүх асуудал, бүс нутгийн бүх хямрал, мөргөлдөөнийг ямар нэг өрсөлдөөнгүй, яриа хэлцээ хийж, хамтарсан чармайлтаар шийдэх шаардлагатай гэдэг талаар санал нэг байна.
- Оросын ерөнхийлөгч Владимир Путины Мюнхенд ярьсан зүйл чухамдаа энэ юм. Энэ бүхнийг Мюнхенд ярих үед бүгдээрээ бараг л шинэ «хүйтэн дайн» эхэлсэн мэт ярьсан. Гэвч энэ нь «хүйтэн дайн» биш, харин бид зүгээр л хамтран, хамтын хүчээр шийдэхийг хүсч буй энх тайвны хувь заяаны талаарх хариуцлагаа ухаарсан хэрэг юм. Учир нь бид бүгдийн эрх ашигт нийцсэн тогтвортой энх тайван бий болгохыг хүсч байгаа бол өөр ямар нэг шийдвэр байж таарахгүй гэж Сергей Лавров онцлон тэмдэглэв.

Орчуулагч П. Шагдар