Foto: http://www.regtime.ruОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, армийн генерал Юрий Балуевский ийн мэдэгдлээ.
- Гэрээнд Орос Улс оролцох нь ПДХ салбарт АНУ-ын үйлдлээс шалтгаална гэж Жанжин штабын дарга хэллээ. Аль нэг тал уг гэрээнээс гарах шаардлагатайгаа үнэмшилтэй нотолбол түүнээс гарч болохоор Москва, Вашингтоны хоорондын гэрээнд заасныг тэр ярив. Өнөөдөр тийм нотолгоо байна гэж Юрий Балуевский онцлон тэмдэглэв. Түүний ярьснаар, Энэтхэг, Иран, Пакистан, Израиль, Өмнөд Солонгос, БНАСАУ гээд олон орон дунд тусгалтай пуужин бүтээж, боловсронгүй болгож байна. Гэтэл дунд болон ойрын тусгалтай пуужингийн тухай гэрээг зөвхөн АНУ, Орос Улс л мөрдөж буй. Ийм нөхцөлд Орос Улс өөрийн аюулгүй байдлыг хангах талаар бодох ёстой нь тодорхой.
Европт ПДХ системийн шинэ элемент байрлуулах тухай АНУ-ын төлөвлөгөө Орос Улсын сэтгэлийг түгшүүлэхээс аргагүй. Энэ тохиолдолд зайлшгүй зэвсгээр хөөцөлдөх нь хэнд хэрэгтэй юм бэ? Европынхонд лав хэрэггүй гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин аюулгүй байдлын асуудлаар Мюнхенд болсон олон улсын бага хурал дээр мэдэгджээ.
- Европт бодитой заналхийлсэн 5-8 мянган км-ын тусгалтай пуужинт зэвсэг «асуудал бухий орнуудын» алинд ч байхгүй. Ойрын ирээдүйд бий болохгүй, хожим ч тийм байх юм. Өрнөд Европоор дамжин АНУ-ын нутаг руу умард Солонгосоос пуужин харвах тухай таамаглал балластикийн хуульд ч илт харшилж буй гэж оросын удирдагч ярьсан.
- ПДХ европын төлөвлөгөөний сацуу АНУ Оросын зуун хилийн ойролцоо ПДХ системээ хүчтэй болгож байна. АНУ Баренцийн тэнгист Камчаткад ойрхон газар ПДХ системийг хүчтэй болгох тэнгист байрлах маш том радар байрлуулав. АНУ-ын энэ алхмыг тайлбарлах аргагүй бөгөөд ОХУ-ын удирдлага үүнд сэтгэл түгшихээс аргагүй гэж Юрий Балуевский онцлон тэмдэглэв.

Орчуулагч П. Шагдар