Тэр хэлэхдээ:
- Эрхэм монгол найз нар аа! Танай орны хамгийн хүндэтгэлтэй баяр – бур Чингис хааны үеэс эхлэлтэй баяр – Цагаан сарыг тохиолдуулан та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Шинээр гарч буй Билгийн улирлын шинэ жил та бүхний хувьд баяртай байж, та бүгдэд аз жаргал, сайн сайхан авчрах болтугай. Би Монголын хөгшдэд хандаж, энх тунх байж, урт удаан наслахыг ерөөж байна. Орос, Монголын найрамдлын уламжлалыг үргэлжлүүлэх нь баттай танай орны залуу үеийнхэнд хандаж хэлэх үг байна. Би нас ахиж яваа болохоор «Эрхэм найз та нар, насыг минь аваарай» гэж хэлэх байна. Өнөөдөр Монгол айл болгонд баяр хөөртэй байгаа гэж итгэж байна. Танайханы мал сүрэг өнөр өтгөн байх болтугай. Айл бүрт аж жаргалтай, баяр хөөртэй байх болтугай.
- Шинээр гарч буй он олон нийтийн хоёр байгууллага – Монголын анд нөхдийн оросын нийгэмлэг, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн үйл ажиллагаанд онцгой жил байх юм. Монгол-оросын найрамдлын нийгэмлэгийн 60 жилийн ой тавдугаар сард болно. Энэ чухал үйл явдлыг бид хамтран тэмдэглэнэ. Манай хоёр орон, хоёр ард түмэн, хүмүүсийн хоорондын найрамдлыг бэхжүүлэх үйлсэд энэ нийгэмлэг асар их хувь нэмэр оруулсныг бид ямагт үнэлж ирсэн, үнэлж ч байна. Миний удирддаг нийгэмлэг ч нилээд ажил зохионо. Бид 10-р сард Монголын анд нөхдитйн нийгэмлэгийн тайлан сонгуулийн хурал хийнэ. Ийм хурал хийлгүй арван жил болжээ. Одоо манай олон нийтийн байгууллага нилээд өөрчлөгдсөн, бид үйл ажиллагааг маань дэмждэг шинэ гишүүд элсүүлнэ. Житшээлэхэд, «Базовый элемент» гэдэг том компанийг элсүүлнэ.
Эрхэм найз та нарт сар шинийн баярын мэнд дахин дэвшүүлье. Та нарын амьдрал улам сайн болог! Монгол Улс хөгжин цэцэглэж, орос, монголын ард түмний найрамдал хөгжих болтугай. Цагаан сараар бэлэг барьдаг заншилтай.

Орчуулагч П. Шагдар