Foto: http://kbsh.rzd.ru/museumОТЗ компанийн албан ёсны Интернет сайтын тусгай бүлгээр Интернет хэрэглэгч «Орос улс» жинхэнэ галт тэрэгний зорчигч болсоноо мэдрэнэ. Манай сурвалжлагч Анастасия Винокурова Оросын бүх нутгийг дамжин ийн аялал хийхийг уриж байна.
Москвагаас Владивосток хүртэл Интернетээр хийх аялал нийслэлийн Ярославский буудалд гараагаа авч байна. Манай орны гол галт тэрэгний зорчигч гэдгээ мэдрэх нөхцөл бүрэн бүрдүүлжээ. Одоо гэрээсээ гаралгүй, зөөлөн сандал дээр тухлан сууж Оросын нутаг дэвсгэрээр 9 мянга гаруй км урт зам туулж бүр 90 хотыг сонирхон үзэж болно шүү. Замдаа завсарын дөрвөн зогсоолтой. Жинхэнэ галт тэрэг замдаа зургаан хоног болдог. Иймээс зам бас зургаан хэсэгтэй.
Галт тэрэг хөдлөж эхлэсний дараа вагонуудаар явж, доторхи байдалтай нь танилцаж, ресторанд орж, цонхоор эргэн тойрны үзэсгэлэнт байдалыг харж болно. Компьютерийг тохируулж цонхны цаана байгаа зүйлийг тогтонги байдалд оруулж, анхааралтай ажиглаж, сонирхсон өртөөний тавцан дээр гарч болно. Интернетээр хийх аялалын явцад Москва-Владивосток чиглэлийн замаар бүр 40 жил явж байгаа «Орос улс» галт тэрэгний түүхээс сонирхон танилцаж болно, гэж төслийг зохиогчийн нэг Елена Масленникова хэлээд:
Галт тэрэгт сууж интернетээр аялах саналыг хэдэн жил эргэцүүлэн бодож ирсэн. «Орос улс» галт тэрэгний 40 жилийн ойг энэ онд тэмдэглэв. Энэ ой сонирхолтой чиглэлийн замаар интернетээр аялах таатай шалтаг болов. Бүх юм амжилттай болсон шиг байна гэв.
Оросын болон гадаадын иргэд замын хань болно. Замд хошин явдал ч болдог. Хөтөлбөрийг зохиогчид хошин явдалд зүй ёсоор хандсан.
Эдүгээ энэ хөтөлбөрийг зөвхөн орос хэлээр зохиожээ. Удахгүй англи хэлээр орчуулна. www.rzd.ru сайтаар Москвагаас Владивосток хүртэл аялаж болно.

Орчуулагч О. Яшкулова