Foto: http://www.medical-center.ruЭнэ нь тун ноцтой гэж нэг хэсэг мэрэгжилтэн үзэж байхад зарим нь тийм биш гэнэ. Манай сурвалжлагч Борис Герштейн Москвагийн нэг том эмнэлгийн тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор Юрий Гурфинкелээс ярилцлага авав. Тэрээр чухам энэ асуудлыг 15 жил орчим нарийн судалж байгаа юм.
- Гео соронзонгийн хөдлөл буюу соронзон шуургын өдрүүдэд зүрх судасны өвчний тоо 25-30 хувь нэмэгддэг гэж урьд үздэг байсан. Гэвч энэ нь хэрэг дээрээ хавьгүй их байна. Бид өвдсөн өдрийг нарийн тодорхойлсон тэр тохиолдлыг л бүртгэнэ. Дараа нь тэр мэдээгээ Оросын ШУА-ийн дэлхийн соронзон, ион мандал, радио долгион тархалтын хүрээлэнд өгч, тэнд гео соронзон идэвхжлийн үзүүлэлттэй жишиж үздэг юм. Соронзон шуургын өдрүүдэд болон түүний өмнө өвчлөгсөд тайван өдрүүдийнхээс бараг хоёр дахин олон байлаа. Энэ нь зөвхөн бидний мэдээ биш. Бусад хотод ч ийм ажиглалт хийж байгаа.
- Соронзон шуурга эрч хүчээрээ өөр өөр байдаг. Хачирхалтай нь бага хүчтэй шуурга хүний санаа сэтгэлд их хүчтэй шуурганаас илүү хүчтэй нөлөөлдөгийг бид харлаа. Гэнэт эхлэх шуурга аажмаар эхэлдэгээсээ илуу хөнөөлтэй. Бүхэлдээ шуурганы 85 хуртэл хувь хүний бие мах бодид ямар нэг талаар нөлөөлдөг.
Наран дээр дэлбэрэлт болсоны дараа дэлхийг зүглэх цэнэгт хэсгийн урсгал дэлхийд багцаалбал гурав хоногийн дараа ирдэг. Энэ урсгал дэлхийн амьдралын олон талд нөлөөлнө. Энэ нөлөөллийн механизмыг эрэх нь бидний гол зорилт байсан гэж Юрий Гурфинкель ярьж буй. Судалгаа хийхээр цусыг сонгосон. Учир нь хүний хувьд соронзонгийн нөлөөллийг хүлээж авах цэг, эхний мэдрэгч нь цусны улаан эд эсийн бүрэлдүүнд ордог уураг – гемоглобин гэсэн юм таамаг сүүлийн жилүүдэд бий болов. Түүний бүрэлдүүнд төмөр байдаг. Хүний мах бодид түүний тун 4,5-5,0 грамм байдаг. Тэн хагас нь гемоглобины молекулд байдаг. Үүний улмаас соронзон урсгалын өөрчлөлтийг чухамхүү цус эхэлж мэдэрдэг бололтой.
- Эрдэмтэд юуны өмнө цусны эргэлтийн ихээхэн хэсгийг бүрдүүлдэг цусны жижиг судсуудыг судлав. Судсанд цусны улаан эд эс эритроцит ирж, түүнээс хүчил төрөгч гарч, дараа нь мөнөөх эритроцитэд нүүрс хүчлийн хий, солилцооны бусад бүтээгдэхүүн өгнө. Бидэнтэй ажил нэгт, неврологийн хүрээлэнгийн эмч эрдэмтэд цус харвасан өвчтний цусны реологийн шинжийг судалжээ. Энэ шинж соронзон шуурга болохоос хоёр хоногийн өмнө өөрчлөгддөг нь мэдэгдсэн байна. Цусны гуйдэл аажуурна. Харин шуурга эхлэх өдөр хамгийн их болно.
Манай эмнэлэгт цусыг гэмтээлгүй судлах хосгүй багаж бүтээсэн. Соронзон шуурганы өдрүүдэд хүчил төрөгч, задрах бүтээгдэхүүн солилцох үйл явц саатдагийг түүний тусламжтайгаар мэдлээ. Эрүүл хүний судсанд цус түргэн, жигд гүйнэ. Шуурга эхэлнсээс хойш хоногийн дараа эритроцит нийлнэ. Энэ нь эритроцит арьсанд хүчил төрөгч чөлөөтэй өгч чадахгүй, тэр үед хүчил төрөгчийн хомсдол эхэлнэ. Зүрхний шигдээс өвчтэй хүний хувьд хүчил төрөгч зүрхний булчинд орох нь илт дутагдана. Ингээд эрүүл мэнд ноцтой мууддаг юм.
Эритроцит нийлэхийг сэргийлэхийн тулд аспирин уухыг бид зөвлөж буй. Шуурганы үед хамгийн үр дүнтэй тун нь 200 мг. Бид хоногийн турш хяналт тавьснаар зүрхний ажил зөрчигдөхийг бүртгэхийн сацуу соронзон шуурганы бичлэг хийв. Шуурга дээд хэмжээнд хүрэхэд өвчний зүрхний агшилтын хэлбэлзэл нэмэгдэж, нилээд тохиолдолд цусны даралт ихэсдэг нь мэдэгдсэн. Тэгээд хамгийн золгүй явдал эхэлнэ. Шуурганы дээд хэмжээнд зүрхний хэмнэл алдагдахыг багаж бүртгэж, зүрхний хэмнэл хамаа намаагүй, түргэн болно. Энэ нь зүрх судасны өвчтэй хүн гэнэт нас барахад хүргэж ч мэднэ.
- Бүр цоо эрүүл хүний хувьд ч соронзон шуурганы нөлөө мах бодийн бараг бүх систем, сэтгэл хөдлөл, биеийн идэвхжил, оюуны ажиллагаанд илэрч, бүх зүйл муудна. Өвчтэй хүнийг бодвол эрүүл биетэй хүн сайн эсэргүүцэж, түргэн сэргэх нь мэдээж. Цусыг түргэн төлжүүлж, мах бодид хэмжээндээ ороход тусалдаг гепарин шиг онцгой бодисыг бид боловсруулж байгаа юм. Харин өвчтэй хүний хувьд энэ үүрэг удаан байдаг.
Бид 10 мянга гаруй хүнийг ажигласан. Тэднээс 5 мянга орчим нь зүрхний шигдээс туссан хүмүүс. Ер нь соронзон шуурга хүмүүсийн 85 хувийн биед нөлөөлдөг гэж Юрий Гурфингель төгсгөлд нь ярилаа.

Орчуулагч П. Шагдар