Foto: http://www.promedia.ruЭх орны хэрэглэгчид интернетийн дурс бичлэгийг улам бүр ашиглах боллоо. Интернет нь оросуудад хүнтэй нийцтэй байхад тусалж, бодит амьдралыг улам их тусгах боллоо. Рунетийн онцлогийн талаар «Сүлжээний харуул» нэвтрүүлэгт оролцогчид ярив. Энэ нэвтрүүлэг сар бүрийн 2,4 дэх мягмар гаригийн 17 цагт «ОДХ» радио компанийн сайтад «www.ruvr.ru» хаягаар гардаг юм. Энэ нь манай цахим шинэ хаяг болохыг анхаараарай.
- Интернет өргөн дэлгэрч, холбооны их хурдтай суваг – өргөн зурвастай Интернет нэвтэрч байгаа нь харилцах цахим хэрэгсэл хөгжих нөхцөл бүрдүүлэв. Веб-дурангийн тусламжтайгаар дурсийн бага хурал хийх нь Интернетийн орос хэлээр хэрэглэгчдийн олонхийн хувьд ердийн үзэгдэл болов. Рунетэд танилцах сайт, төрөл бүрийн форум, цахим хувийн тэмдэглэл, чатыг улам их хэрэглэх боллоо. Сүлжээний эдгээр төрөлд төрөл төрөгсөд, найз нар, үл таних хүнтэй тухайн цагт харилцаж болно. Интернет өргөн дэлгэрэх нь хүн ардын санаа сэтгэлд нааштай нөлөөлөхийг Оросын цахим харилцааны холбооны хөгжлийн асуудал эрхэлсэн Тимур Аитов нотолж буй.
- Интернет дөнгөж гарч байх үед Интернет хортой, хүнийг явцуу, догшин ааштай болгоно гэж нотолсон социологийн өдий төдий судалгаа гарсныг санаж байна. Харин одоо тэр урьдын дүгнэлтийг няцаасан шинэ судалгаа гарав. Интернет хэрэглэгчид амьдралын баясгалантай, хөгжилтэй болж, хошигнож эхэлжээ. Интернет нийтийг хамарч, шинээр хэрэглэгчид түүнд хүнлэг дотно харилцаа орууллаа. Энэ нь өнөөдрийн Рунетийн маш чухал шинж юм.
- Сүүлийн жилүүдэд дэлхийн сүлжээ оросуудын хувьд хүрээлэн буй орныг танин мэдэх нэг арга төдийгүй, нэг ёсондоо санаа сэтгэлийн тусламж болов. Учир нь Интернетээр дамжих харилцах нь зожгирхох, явцуурах асуудлыг шийдэж, танихгүй хүнтэй сэтгэл санаагаа хуваалцахад нь тусалж байна. Интернет хүмүүсийг ойртуулдаг гэж Рунетэд нэрд гарсан Интернет төслийн эзэн Алекс Акслер үзэж байна.
- Интернет нь хүнд таагүй нөлөөлнө, хүн интернетед орохоор хэнтэй ч учрахгүй гэж бүгд ярьдаг нь дэмий зүйл. Бух форум, бүх чат амьд бодитой уулзалт руу татаж буй. Хүн хэнтэй харилцаж байгаагаа харахыг ямагт хүсдэг. Тэр энэ уулзалтад дандаа очно. Интернет насны ялгааг айхтар арилгадгийг тэмдэглэхэд сонин. Интернетэд идэвхтэй оролцдог 14-16 насны хэрэглэгчид байна. 40,50 настай, бараг 70 настай хүн ч байна. Тэд бүгд нийлдэг.
- Дэлхийн сүлжээний оросын хэсэгт бас нэг сонирхолтой зүйл ажиглагдаж байгааг Алекс Экслер ярив. Одоо өөрийнхөө компьютерт бүх хөтөлбөрийг суулгах албагүй, түүнийг Интернетэд ашиглаж болно. Ийм цахим хуудас эх орны шинээр эхэлж байгаа болон нилээд зугширсэн хэрэглэгчдийн хувьд их дэлгэрээд байна.

Орчуулагч П. Шагдар