Foto: http://www.genoterra.ru/newsЭрдэм шинжилгээний 35 бүлэг өөрөөр хэлвэл 250 эрдэмтэн нас өтлөх үйл явцыг судлаж, төрөл зүйн хөтөлбөр гэгчийг тусгаарлуулж болохыг нотлохыг оролдож байна. Манай сурвалжлагч эмч Борис Герштейн Москвагийн УИС-ийн физик-биологийн хүрээлэнд очиж, төслийн удирдагчийн орлогч эрдэм шинжилгээний ахлах ажилтан биологийн ухааны дэд доктор Максим Скулачёвтой ярив.
Төслийн удирдагч академич Владимир Скулачёв нас өтлөх нь хүний бие организмд гэмтэл төвлөрч үхэлд хүргэх үйл явц биш угаасаа байгаа хөтөлбөр бөгөөд түүнийг зарчмын хувьд зогсоож болно гэсэн таамнал дэвшүүлэв. Энэ үзэл баримтлалын дагуу нас өтлөх хөтөлбөр гэгч организмын өөрөө үүсгэж буй хүчил төрөгчийн хорт хэлбэртэй холбоотой. Залуу үед организмын өөр систем түүнийг хоргүй болгож байна. Гэвч ямар нэг тодорхой үед хор ба эсэргүүцэгчийн тэнцвэр алдагдана. Тэгээд нас өтлөх үйл явц эхлэдэг.
Ямар учраас байгаль нас өтлөх, үхэх үйл явцыг программчилсан бэ? гэсэн асуудлаар цөөнгүй таамнал дэвшүүлжээ. Зарим амьд организм бэлгийн үржлийн дараа үхдэг. Жишээ нь нядмар өндөглөөд үхдэг. Хулс 15 жил ургаад Үр нь боловсорсоны дараа сөнөдөг. Энэ нь өөрийгөө устгах хөтөлбөр гэгч болохыг нотлосон гэлээ.
Эрдэмтэн цааш нь ярихдаа:
Эс сөнөх үйл явц гаднын орчингоос шалтгаалахгүйг одоо нотлосон. Эс гаднын нөлөөгөөр биш өөрийгөө устгах хөтөлбөр гэгч байгаа учир сөнөж байна. Академич Скулачёв бүхэл бүтэн организм сөнөх зарчмыг томъёолов. Амьд байгальд «нэг удаа алдахаас үхсэн нь дээр» гэдэг «самурайн зарчим» хэрэгжиж байна гэж тэрээр үзсэн. Организм зөв биш биеэ авч явж, эргэн тойрны адилхан организмд аюул учруулвал өөрийгөө устгах механизм нь ажиллана. Эрдэмтэн тахал өвчинг жишээ болгон дурдав. Чухамхүү үхэр хулгана тахлын нянг халдааж байна гэж тэрээр үзсэн. Гэвч үхэр хулгана аймшигт өвчнөөс болж бүрмөсөн сөнөсөнгүй. Халдвар авсан үхэр хулгана маш түргэн үхэж бусад үхэр хулганд өвчнөө халдааж амжихгүй байна. Халдвар авсан үхэр хулганы олонхи нь цусны халдвараас болж үхдэг. Организм өөрөө тахлын нянгийн хариуд цусны халдвар үүсгэж байна. Үүнд бусдын амь насыг хадгалахын тулд өөрийгөө устгах механизм ажиллаж эхлэнэ.
Максим Скулачёв цааш нь ярихдаа:
Митохондри хэмээх эрчим хүчний үйлдвэрлэл хариуцсан эсийн нэг хэсэг нас өтлөхөд гол үүрэг гүйцэтгэж байна. Митохондрии хүчил төрөгчийн хорт хэлбэрийг үүсгэдэг: энэ хорын хэр хэмжээ тодорхой хязгаараас хальвал эргэлт буцалтгүй үйл явц эхэлнэ.
Эхлээд митохондрийг устгадаг. Энэ нь үр дүнд хүрэхгүй юм бол эс сөнөж байна. Байдал хэвийн болохгүй нөхцөлд эхлээд ямар нэг эрхтэн өвдөж дараа нь нас өтлөх үйл явц үүсч эцэст үхдэг.
Нас өтлөх нь өөрийн механизм, хөтөлбөртэй байвал түүнийг зогсоож байна. Нас өтлөх механизм идэвхтэй хорт хүчил төрөгчийн тусламжаар ажиллаж байгаа бол түүнийг хоргүй болгох бодис олж болно шүү. Академич Владимир Скулачёвын удирдсан хэсэг эрдэмтэн тийм бодис найруулжээ.
Бид щинэ эмийн нийлэг найруулсан. Одоогоор зөвхөн лабораторид найрууллаа. Шинэ бэлдмэлийн нөлөөгөөр өндөр настны өвчин эдгэрч байгааг туршилт харуулав. Өндөр настны янз бүрийн 12 өвчин юуны түрүүнд нүдний өвчний даамжралыг зогсоож зарим үед эдгэрүүлж амжсан гэж Михаил Скулачёв хэллээ.
Мөн төсөл орчин цагийн ОУ-д улсын ба пүүс компанийн хөрөнгөөр санхүүжүүлэх анхны судалгаа болсон. Томоохон компани нас өтлөх хөтөлбөр гэгчийг зогсоох бэлдмэл найруулахад их хэмжээний хөрөнгө оруулж байна. Энэ төсөлд зориулан боловсруулсан мэдээллийн тусгай системийг ШУ-ны янз бүрийн салбарт өөр судалгаа хийхэд ашиглаж болно.

Орчуулагч О. Яшкулова