Foto: http://tayga.infoНовосибирск хотын Оросын ШУА-ийн Сибирийн салбарын археологи, угсаатны зүйн хүрээлэн болон МУ-ын ШУА-ийн ажилтнууд хамтрасан төслийн хүрээнд монголын хойд Ноён Уул газарт өнгөрсөн оны 6-р сараас 11-р сарыг дуустал малтлаг хийжээ. Хоёр орны 40 орчим эрдэмтэн ба ирээдүйд археологч болох оюутнууд түүнд оролцов. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович энэ ажлын дүнг хөндөж ярихийг экспедицийн удирдагч түүхийн ухааны доктор Наталья Полосьмакаас хүсэхэд тэрээр:
-Ноён Ууланд бид эртний Хунну хаант улсын дээгүүр тушаалтай төлөөлөгчийг оршуулсан байх гэж таамналсан булшинд малтлаг хийсэн. Археологчид булшийг аль хэдийнэ сонирхож ирсэн юм. Оросын нэрт жуулчин Пётр Козловын экспедицийн гишүүд өнгөрсөн зууны бүр 20-иод онд энд малтлаг хийсэн билээ. Тэр үед булшийг санамсаргүй илрүүлжээ. Манай эрний 1-р зуунд хамрагадах археологийн бүх олдворыг монголын засгийн газрасаас оросын талд дамжуулж өгсөн аж. Эдгээр олдворыг шинжлэн судлахаар Петроградад явуулав. Тэдгээрийг Эрмитажийн тусгай танхимд өнөө болтол хадгалж байна.
-Тэгвэл энд 80 гаруй жил малтлаг ердөө хийгээгүй гэж үү?
-Археологийн зарим нэг судалгаа хийсэн. Харин зохих дунд хүрсэнгүй. Иймээс оросын эрдэмтэдийн одоогоос 80 жилййн тэртээ хийж эхэлсэн малтлагыг үргэлжлүүлэхээр шийдсэн. Олж илрүүлэх зүйл булшинд байна гэж таамналав. Шинэ арга зүйн ачаар маш сайн дүнд хүрсэн. Нэлээд өргөн 18×16 метр талбайд малтлага хийлээ.Гараар малтаж, 18 метр гүнзгий булшийн бүх үе давхрагыг нарийн судласан. Нэг сарын дотор нөр их ажил хийж дууслаа. Ер нь ийм малтлага хийхэд бараг 5 жил шаардагддаг. Олдвор хөдөлмөр зардлыг нөхөв.
- Чухам юуг олж илрүүлсэн бэ?
- Маш олон зүйлийг бүрэн бүтэн байдлаар нь олсон. Харин оршуулагдсан хүний шарил байхгүй байсан. Эрт дээр үед булшийг малтаж, хэсэгчилэн дээрэмдсэн бололтой. Энэ удаад олон мөнгөн эдлэл ялангуяа морь хөллөх тоног, эртний зургаар төсөөлж болох Хань улсын үеийн тэрэг олов. Түүнчлэн чийдсэн сав суулга олсон бөгөөд зарим нь хятад хэлээр бичсэн бичээстэй. Төмөр эдлэлийн бүтэц орчин цагийн төмөрлөгөөс эрс ялгаатай. Органик материалаар хийсэн хэврэг эдлэл нэлээд их үнэ цэнэтэй. Бид зээгт наамал бүхий эсгий хивсийн нэг хэсэг, торгон ноосон даавуу, ийн давуугаар хийсэн хувцас хунар болон үр олж илрүүллээ. Эртний грекийн домгийн Геракл баатарыг дүрслэсэн мөнгөн товх бол хамгийн гарамгай олдвор хэмээн үзэж байна. Хийж бүтээсэн. он жил, зориулсан хүний нэр ус уламжлал ёсоор тэр үед эдлэл дээр бичиж байсан учир булшинд байсан эд зүйлийн он жил тогтооно гэдэгт найдаж байна.
- Археологийн эдгээр олдвор чухам хэний хөрөнгө болсон бэ?
- Тэдгээр дэлхийн түүхийн эд хөрөнгө билээ. Гэвч эд материаллаг үнэ цэнт зүйлийн хувьд МУ-ын хөрөнгө болсон нь мэдээж. Эхлээд эдгээр олдворыг Новосибирскийн Оросын ШУА-ийн Сибирийн салбарын археологи, угсаатны зүйн хүрээлэнд шилжүүлж, гэмтэхээс хамгаалж, судлаж, сэлбэн шинэчлэх юм. Ийм ажил хийх нөхцөл боломж МУ-д одоогоор байхгүй. Бид бүх олдворыг нутаг дэвсгэрт нь малтлаг хийж олсон МУ-д 2008 онд буцаана.

Орчуулагч О. Яшкулова