Өнгөрсөн жил тогтворжих, хуримтлах бодлогоос хөгжлийн бодлогод шилжсэн жил болов. Оросын ерөнхийлөгч Владимир Путин 2-р сарын 1-нд Кремльд хийлгэсэн жил дутмын уламжлалт «том» хэвлэлийн бага хурал дээр ийнхүү дүгнэлээ. Хэвлэлийн бага хурлыг Оросын телевиз, радиогийн голлох сувгаар, бас интернетийн хэдэн сайт, түүний дотор «ОДХ» радиогийн сайтаар тухайн цагт нь дамжуулав.
- Владимир Путин сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа эхэнд улс орны хөгжлийн өнгөрсөн жилийн дүнг юуны өмнө нийгмийн хүрээнд ямар байсныг гаргав. Цалин, орлого, тэтгэвэр нилээд нэмэгдсэнийг харуулсан зарим тоо баримтыг ерөнхийлөгч дурдав. Эрүүл мэнд, орон сууцны барилга, ХАА, боловсролын салбарт үндэсний төсөл хэрэгжүүлсэн нь эхний дүнгээ өгч эхэлснийг тэр ярив. Хүн ам зүйн хүрээнд нааштай ахиц гарав. Үүний сацуу хүн амын янз бүрийн давхаргын орлогийн түвшингийн ялгааг багасгах нь нийгэм-эдийн засгийн хүрээнд нэг гол зорилт хэвээр байгааг Путин мэдэгдэв. Бид энэ зорилтыг шийдэхдээ 80 жилийн өмнөх шиг бүгдийг булааж авч, хуваах аргаар биш, харин эдийн засгийг өсгөсний дүнд шийднэ гэж ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.
- Владимир Путин цааш нь улсын эдийн засаг өнгөрсөн жил түргэн хурдтай хөгжсөөр байсныг тэмдэглэв. Үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлтийн үзүүлэлт 6,7- 6,9 хувь байна гэсэн янз бүрийн мэдээ байна. ОУ хуучин ЗХУ-ын өрийг өнгөрсөн жил хугацаанаас нь өмнө төлснийг ерөнхийлөгч онцлон тэмдэглэв. Ингэхдээ өөрийн төдийгүй, хуучин холбооны бүх БНУ-ын өрийг төлөв. Түүгээр ч барахгүй, ОУ алтан валютын нөөцөөр дэлхийд 3-т оров. Оросын компаниудын өртөг, нэг триллион долларт хүрсэн фондын зах зээлийн хөрөнгө эрс нэмэгдэв. Манай орон энэ үзүүлэлтээр дэлхийн арван том эдийн засгийн дотор багтлаа. Владимир Путин 2006 оныг ИПО-гийн буюу фондын зах зээлд хувьцаа эхэлж байрлуулсан жил гэж хэллээ. Оросын компаниуд олон улсын болон дотоодын зах зээлд хувьцаагаа анх удаа тийм том хэмжээгээр байрлуулав.
- 2006 онд Оросын эдийн засгийн хөгжлийн чанарын ялгаа юу байв аа? Гол зүйл юунд байв аа? Энэ өсөлт бидний хувьд таатай гадаад эдийн засгийн хүчин зүйлд түшиглээд зогсоогүй, энэ хүчин зүйл нааштай үүрэг гүйцэтгэсэн ч энэ өсөлт дотоодын шинжтэй хүчин зүйл, хэрэглээний болон хөрөнгө оруулалтын эрэлтэд түшиглэж байлаа. Тэгээд ч энэ нь ОХУ-ын засгийн газар, улсын төв банкны чиг зорилготой учир утгатай үйл ажиллагааны дүн юм. Татварын түлхэц, гаалийн бодлогын өөрчлөлт нь эдийн засгийн бүхэл бүтэн салбаруудыг үндсэн фондоо түргэн өөрчлөхөд хүргэж буй. Тэгээд ч үндсэн фондод хөрөнгө оруулах нь өнгөрсөн жил дээд хэмжээнд хүрснийг тэмдэглэхэд таатай байна гэж ерөнхийлөгч хэллээ.
- Валютын зах зээлийг либералчилж, рубль бүрэн хөрвөдөг болохыг хугацаанаас өмнө хангасан нь зөв зүйтэй байв гэж тэр ярив. Энэ нь Оросын эдийн засагт итгэх итгэлийг дээшлүүлж, улмаар Орост хувийн хөрөнгө ороход хүргэв. Энэ нь 2006 онд 41 тэрбум доллар болсоны 38 тэрбум нь хувийн шууд хөрөнгө оруулалт байлаа.
- Тийнхүү 2006 он тогтворжиж, хуримтлах бодлогоос хөгжлийн бодлогод шилжсэн жил болов. Эдийн засгийн онцгой бүсийн механизм, хөрөнгө оруулалтын болон венчурийн сан, техникийн парк, хувийн болон улсын түншлэлийн бусад хэлбэр ажиллаж эхлэв. Бид урьд нь мөрөөдөж ч байгаагүй тийм хэмжээгээр хөрөнгө оруулалтын хөгжлийн бүс нутгийн хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.
- 2007, 2008 онд сонгуулийн кампани болохтой уялдан манайд элдэв асуудал учрах ч гэлээ бид оросын эдийн засгийн хөгжлийн өндөр хурдыг хадгалж, оросуудын амьдралыг сайн болгоход чиглэсэн тэр зорилгод хүрэхэд өнөөдөр гол зорилт оршино гэж ерөнхийлөгч хэллээ.
- ОУ-ын төрийн тэргүүн бас гадаад бодлогын нилээд асуудлаар ярив. Владимир Путин америкийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа, ОУ эрчим хүчний чадавхийг гадаад бодлогын зорилгодоо ашиглаж байгаа мэтээр ОУ-ыг зэмлэх гэснийг няцаав.
- ОУ гадаад бодлогын зорилгодоо эдийн засгийн хөшүүргэ ашигладаг гэсэн сэдвийг бидэнд цаг үргэлж тулгах юм. Бид тэгдэггүй ээ. ОХУ бүх үүргээ ямагт бүрэн дүүрэн биелүүлж ирсэн, цаашдаа биелүүлэх бодолтой байна.
- Тэгэхдээ ОУ бусад орны эдийн засгийг тэтгэх үүрэггүй. Тэр тусмаа зарим үед тэдгээр улсын төсөвтэй тэнцэх тийм их хэмжээгээр тэтгэх албагүй. Хэн ч ингэдэггүй атал биднийг яагаад ингэхийг шаардаж байгаа юм? гэж оросын ерөнхийлөгч асуув.
Оросын экспортын эрчим хүч агуулагч нутгаар нь дайрч гарч байгаа орнуудтай ОХУ-ын тохиролцсон зүйл юуны өмнө хэрэглэгчдийн эрх ашгийг хангахад чиглэжээ. Ингэхдээ эрчим хүч агуулагчийн нийлүүлэлт дамжин өнгөрдөг орнуудаас олон талаар шалтгаалдагийг Путин дурдав. ОУ Украинд эрчим хүч агуулагч нийлүүлэх, бас өрнөд Европ руу дамжуулан өнгөрүүлэх хэлэлцээрийг Украин Улстай жил бүр байгуулж ирсэн гэж тэр ярив. «Тэгээд ч бид украин түншүүдтэй тохирч чадах эсэхээс Өрнөд Европ дахь хэрэглэгчид ямагт шалтгаалж ирсэн билээ. Бид энэ хоёр ойлголтыг хувааж, дамжуулан тээвэрлэх зах зээлийн нөхцөл бүрдүүлэв». Гэвч Орос Улсад «баярлалаа» гэж хэлэх байтал болж байгаа үйл явдлыг тайлбарлахад шудрага биш хандаж байгааг бид харж байна гэж ерөнхийлөгч ярьсан нь 2005 онд Орос, Украины хооронд, өнгөрсөн жил Орос, Белоруссийн хооронд «нефть, хийн маргаан» гарч, тэдэнтэй тогтоосон харилцаа зах зээлийн шинжтэй болсныг хэлсэн хэрэг юм.
Владимир Путин хэвлэлийн бага хурлын явцад энэ сэдвийг дахин ярив. Тэр дараах мэдээ баримтыг дурдав. ОУ эрчим хүч агуулагчийг нь нутгаараа дайруулан гаргадаг орнуудад жил бүр 4,4 тэрбум доллар төлж байна. ОУ энэ улсуудаас хараат байдлаа багасгахыг сонирхож байгаа нь мэдээж. Энэ л зорилгоор Оросын эрчим хүч агуулагчийг олон улсын зах зээлд хүргэх илүү хямд төсөр аргыг эрж байна гэж Путин тэмдэглэв.
- Хэвлэлийн бага хурал дээр бас Оросын хилийн ойролцоо АНУ-ын ПДХ систем байрлуулж буй асуудлыг хөндөв. ПДХ дэлхийн систем гэгчийг байрлуулах Вашингтоны төлөвлөгөөг ОУ цэргийн шинэчлэлтийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлэхээс өмнө гаргасан юм. Ингэхдээ Оросын цэргийн зардал АНУ-ынхаас 25 дахин бага болохыг Оросын ерөнхийлөгч дурдав. Тэр ярихдаа:
- Бид гадаад аюулгүй байдлаа хангах талаар бодох ёстой, бодож ч байна. Бидний бүх хариулт дээд зэргийн ур бүтээлтэй, тохирсон байх болно. Бид цоо шинэ үеийн систем бүтээнэ, одоо боловсруулж, байрлуулж буй ПДХ систем түүнд нөлөөлж огт чадахгүй гэж Путин ярив.
- Европ дахь ПДХ шинэ систем зөвхөн террорын эсрэг чиглэлтэй гэж америкчууд батлан өгуулж байгаад эргэлзэж байгаагаа Владимир Путин илэрхийллээ.
- ПДХ систем байрлуулах АНУ-ын төлвлөгөө балластик пуужингүй террористуудын ч, Ираны ч эсрэг чиглээгүй. Ийм нотолгоо явуургүй гэж Путин хэллээ.
- Путин орчин үеийг дэлхийг хамарсан аюулын тухай ярихдаа:
- Өнөөгийн аюул гол төлөв терроризм, мансууруулах бодисны тархалт, хүний наймаа, зохион байгуулалттай гэмт хэрэг, уй олноор хөнөөх зэвсэг, түүнийг байнд нь хүргэх хэрэгслийн тархалттай холбоотой. Энэ бүх асуудлыг зөвхөн хамтын хүчээр, эвслийн бус үндсэн дээр шийдэж болно гэж Оросын ерөнхийлөгч үзэж байна.
- Цөмийн эрчим хүчний хөгжил, цөмийн аюулгүй байдлын талаар Путины санаа бодлыг олон сэтгүүлч сонирхов. Олон орон цөмийн эрчим хүч хөгжүүлэхийг хүсч, төлөвлөж байна. Энд цөмийн эрчим хүчний хөгжил, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэхийн хооронд нарийн зааг байна. Гэхдээ энэ асуудлыг шийдэх зам бий. ОУ, АНУ энэ байдлаас гарах аргыг санал болгосныг Путин дурдав.
- Бид уран баяжуулах олон улсын төвийн сүлжээ байгуулах адил санаачлагыг бараг нэг зэрэг дэвшүүлсэн. Ингэхдээ олон улсын энэ төвүүд ашигласан цөмийн түлшийг хаягдал болгох үүргийг ч хүлээх юм. Бид энэ чиглэлээр зөвхөн АНУ-тай хамт ажиллаад зогсохгүй. Бидний санаачлагыг Казахийн ерөнхийлөгч маш нашатай угтсан. Бид хамтарсан үйлдвэр байгуулж, энэ ажилд сонирхогч бүх орныг урина гэж оросын удирдагч хэллээ.
- Ерөнхийлөгч Ираны цөмийн хөтөлбөрийн талаар тодруулж ярихдаа, Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Мухаммед аль-Барадеин санаачлагыг дурдав. Иран Улс уран баяжуулахаа, дэлхийн хамтын нийгэмлэг энэ орны талаар хориг арга хэмжээ авахаа зогсоох ёстой. Тегераныхан МАГАТЭ-тай харилцаагаа төвхнүүлж, Иранд цөмийн цэргийн хөтөлбөр байгаа мэт аливаа сэжгийг арилгах тийм шийдвэр гаргана гэдэгт оросын удирдагч итгэж буй. ОУ Ирантай энхийн атомын хүрээнд хамтран ажиллаж, Бушерт АЦС барьж байгааг Путин дурдав. Энэ хөтөлбөрийн дагуух ажил МАГАТЭ-гийн хяналтад үргэлжилнэ гэж ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.

Орчуулагч П. Шагдар