Foto: http://www.mezhdunarodnik.ru/newsДалай ламын хэлснээр Төвд Монголд болон Орос дахь Буддын шашны бүс нутгуудад эртний энэтхэгийн Наландын их сургуулийн Буддын ном сүүлийн үед их тархлаа. Энэ нь Буддын шашны янз бүрийн чиглэл багтсан бүрэн хэлбэрийн дэлгэрэнгүй ном юм. Харин Орос, Монгол улсуудад зөвлөлт засгийн жилүүдэд Буддын номыг бур мөсөн устгасан нь харамсалтай. Иймээс эдгээр улсад Буддын номын хегжил зөвхөн эхний үе шатанд орсон учир дэлхий дээр зөвхөн төвд хүмүүс л Буддын номыг одоогийн байдлаар бүрэн хадгалж ирлээ.
«Буддын шашинд 200 сая хүн шүтдэт» гэж ярьдаг. Харин Наландын их сургуулийн уламжлалаар зөвхөн 6 сая хүн Буддын номыг, Наландын их сургуульд заадаг Буддын жинхэнэ номыг баримталж байгаа хүмүүс юм. Энэ 6 сая хүний дотроос зөвхөн хэдхэн мянга нь уг үзэл баримтлалыг дорвитой судлаж, тэдний дотроос зөвхөн хэдэн зуун хүн л Наландын их сургуулийн уламжлал, нээлтийг зөв ойлгон үнэлж байна гэж Буддын шашны тэргүүн хэлэв.
Коммунистуудын шахалтаас болж цагаачилсан төвд хүмүүсийн ахмад үеийнхний хүч чармайлтаар Наландын их сургуулийн Буддын номыг дэлхий дээр хадгалж чадсан боловч цөөн хүн уг уламжлалыг чанарын үүднээс одоо хамгаалж байна.
Далай-лам цааш нь хэлэхдээ «Будда бурхан багшийн жинхэнэ номыг баримталж байгаа хүмүүсийн тоо маш цөөн юм. Иймээс Буддын номыг мэргэжилийн үүднээс судлаж байгаа хүмүүс уг номыг сонирхож байгаа хүмүүс ч Буддын жинхэнэ номыг хадгалахад туслаж байна» гэв. Буддын шашны тэргүүний хэлснээр Наландын их сургуулийн Буддын ном урьд дэлгэрсэн Өвөр Монголд хятад хүмүүсийн тоо монгол хүмүүсийн тооноос нилээд их. Түвдийн байдал бас ийм юм. Бүр үгүй болох ирмэгт бид унэхээр ч хүрсэн» гэв. Түвдийн нийслэл — Лхаса хотод суугаа 300 мянган хүний 200 мянга нь- хятадууд, зөвхөн 100 мянга нь төвдүүд юм. Түвдэд хүрэх төмөр зам тавьсны дараа Лхаса хотыг хөгжүүлж түүний хүн амын тоог 700 мянга болгох асуудлыг хэлэлцэж байна. Тэгвэл хотод голдуу хятад хүн ам суух болно. Орос улсад Буддын шашинт бүс нутгууд болон Монгол улс эрх чөлөөтэй болсон өнөө үед Түвд хуучин хэвээр хүнд хэцүү байдалд оршиж байна. Иймээс Буддын номыг ирээдүйд хадгалах зорилтыг яг эдгээр бүс нутгийн хүн ам шийдвэрлэнэ. Учир нь манай их сургуулиудад яг Монгол Оросоос ирсэн олон лам суралцаж байна» гэж Далай лам тэмдэглэв.
Түүний хэлснээр Монгол улсад Буддын номын байдал урьд нь маш гунигтай байлаа. Монгол улс тусгаар тогтносны дараа ч өөрийгөө лам гэж нэрлэж байсан зарим хүмүүс номын ёсонд нийцэхгүй аргаар л аж төрж байсан. Харин өнгөрсөн оны 8-р сар Далай-лам Монгол улсад айлчилахдаа нааштай өөрчлөлт гарсныг ажиглав. «Монголын төлөөлөгчдийг тэдний газар нутагт нь лам нараар би сая анх удаа зарлав. Монголд урьд очсон 3-р болон 13-р Далай- лам нар уг ёслолыг хийсэн байж мэднэ.Би бол ийм ёслолыг анх удаа хийсэн» гэж 14-р Далай лам мэдээлэв.
Түүний хэлснээр хувьсгалын өмнө Монгол Орос хоёр улсад хэдэн зуун мянган лам байсан. Иймээс эдгээр бүс нутгийн хүн амын ухамсар Буддын номд одоо ч үнэнч юм.
Далай-лам цааш нь дурсан ярихдаа «7-8 настай багачуудтай уулзахыг айлчлалын төгсгөлд надаас хүслээ. Жинхэнэ соёл, шашныг хадгалах нь тун чухал тухай би тэдэнд өгүүлж эдгээр бяцхан хүүхдүүд Буддын номд орохыг хичээж байгааг мэдэрлээ. Энэ нь Будда бурхан багшийн жинхэнэ ном дэлхий дээр ирээдүйд ч бат орших итгэлийг надад төрүүлэв. Олон залуучууд Буддын номыг гүнзгий судлахад бэлэн байгааг би бас харсан» гэв.

Орчуулагч П. Шагдар