Тэр 2006 онд тусгай албадын явуулсан ажиллагааны дүн, ирээдүйн зорилт хэлэлцсэн УАХБ-ын коллегийн хуралдаан дээр уг хэлэв.
- Владимир Путин өнгөрсөн жил аюулаас хамгаалах байгууллагуудын явуулсан ажлыг нааштай үнэлэв. Террортой тэмцэх үндэсний хороо байгуулсаны дунд террортой хийх тэмцлийн зохицуулалтыг нилээд сайжруулж чадлаа.
- Саяхан террорын аюул нэмэгдснийг зарласантай холбогдуулж террортой тэмцэх улсын системийн нэн чухал элементийг шалгаж үзлээ. Энд иргэдэд мэдээлэх, хууль хяналтын байгууллага, холбооны улсын болон бүс нутгийн байгууллагуудын ажиллах журам гээд бүх зүйл чухал байв. Энд бодох, эрхлэх зүйл байна. Хууль ёс, хэв журмыг хангах төдийгуй, хэт даврах үзлийн үзэл суртлаас нийгмийг хамгаалах нь чухал гэж төрийн тэргүүн онцлон тэмдэглэв.
- Оросын тусгай албад өнгөрсөн хугацаанд хойд Кавказад, тухайлбал Чеченийн БНУ-ын нутагт 119 удаа тусгай ажиллагаа явуулав. Террористуудын 100 гаруй толгойлогч, түүний дотор чеченийн салан тусгаарлагсдын удирдагч Басаев, Сайдулаев, бас Чечень дэх «Аль-Кайдийн» төлөөлөгч Иорданы иргэн зард гарсан Абу Хавс гэгчийг устгав. Оросын нутагт 300 гаруй террорист ажиллагааг сэрэмжлэв.
Төрийн тэргүүн Оросын үйлдвэр худалдаа эрхлэх нөхцлийг авилгал, эдийн засгийн гэмт хэргээс хамгаалахыг УАХБ-ын өмнө тавив. Владимир Путин Оросын тусгай албадын дээд тушаалын офицеруудад хандаж, улсыг үр нөлөөтэй хамгаалж, Оросын иргэдийн эрх, эрх чөлөөг найдвартай хангахыг тэднээс нийгэм хүлээж байгааг онцлон тэмдэглэв.

Орчуулагч П. Шагдар